+976 - 70273346,    70273705
ХАРШИЛААС САЛЦГААЯ

 ИРГЭДИЙН АНХААРАЛД :

Ургамлаас шалтгаалсан харшлын өвчин жилээс жилд  өсч  олон хүн ам  өвдөн өвчлөл нэмэгдэж  байгаа ба ялангуяа бага насын хүүхэд өвдөх тохиолдол ихсэж байна. Ургамлын тоосны дэгдэлт 7 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 20 ны хооронд  байдаг тул энэ хугацаанд шарилж болон хогийн ургамлын  ургалтыг зогсоох, тоосны дэгдэлтийг хязгаарлах нь зүйтэй.

Иймд шарилж болон хогийн ургамлыг цэвэрлэж зайлуулахад хувь хүн бүр хувийн бэлтгэлийг сайтар ханган толгойгоо битүү алчуураар боон амны хаалт, нүдний шил  зүүж битүү цамц  бээлийн, түрийтэй  гутал  өмсөж  ургамлыг зулгаахгүйгээр хадах хайчлах аргыг хэрэглэх нь зүйтэй.

НИЙТЭЛСЭН: 2017-08-16 12:13:13