+976 - 70273346,    70273705
ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД- ТАНЫ ГАРТ

Гар угаахын ач холбогдол

Гараа тогтмол угаах нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Хүн бүхэн өглөө босоод гар нүүрээ угаадаг хирнээ хоол идэх болон бэлтгэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд хуурайлах, бохирдолтой орчинд ажиллах зэрэг эрсдэлтэй үеүүдийн дараа гараа савандаж угаах зайлшгүй шаардлагатай гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Эрсдэлтэй үеүүдийн дараа гараа савандаж угааснаар:

  • суулгалт өвчин буюу гэдэсний халдварт өвчний тохиолдлыг 40 гаруй хувиар
  • амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдлыг 23 хувиар
  • амьсгалын замаар халдварлах вирусын тархалтыг 55 хувиар багасгах боломжтой гэдэг нь тогтоогдсон байна.

Та гараа хэзээ угаах хэрэгтэй вэ?

  • Хоол хийхийн өмнө болон хоол идэхийн өмнө
  • Бие зассаны  дараа
  • Хүүхэд манцуйлсний дараа
  • Нусаа нийж, ханиаж найтаасны дараа
  • Хог хаягдалтай харьцсан, гадаа тоглосны дараа,
  • гутал, улавчаа тайлах болон өмссөний дараа
  • Өвчтэй хүнийг асарсаны дараа
  • Гэрийн тэжээвэр болон мал амьтан болон тэдгээртэй харьцсаны дараа
  • Гэрээ цэвэрлэсний дараа гэх мэтээр  гар чинь бохирдсон тохиолдол бүрт гараа савандаж угаах хэрэгтэй

Та гараа угаахад хэдхэн минут зарцууснаар эмчид очих тоогоо хэд дахин бууруулж чадна.

Иймээс та гараа тогтмол зөв угааж хэвшээрэй.

Гараа зөв угаах дараалал

НИЙТЭЛСЭН: 2017-09-13 13:09:44