+976 - 70273346,    70273705
ХАЧИГТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот халдварт өвчин юм. Хачигт халдварын идэвхтэй үе 4-10 сарын хооронд байна. Манай орны хувьд 2005 оноос эхлэн хачигт энцефалит, боррелиоз, реккетсиоз өвчний тохиолдолд зонхилон  бүртгэгдэж байна.

Хачигт халдвараас хамгаалах арга:

  • Явган  явахдаа замыг голлож, өндөр өвс бутнаас зайдуу явах
  • Халдварын голомттой бүс нутаг болон ой мод хээр газар явахдаа тод өнгийн битүү хувцас, малгай өмсөх 2-3 цаг тутам хувцас, үс, биеэ шалгах
  • Хачиг дайжуулагч бодис хэрэглэх
  • Малын сүүг буцалгаж хэрэглэх
  •  Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг, тухайн газар нутагт аялах, зорчих иргэд хачигт энцефалитаас сэргийлэх вакцинд харагдах
  • Ямаа, үхрийн түүхий сүүг уухгүй байх, махыг сайтар болгож хэрэглэх
  • Гөрөөс ямааны цус уухгүй байх

Хачигт хазуулсан тохиолдолд авах арга хэмжээ:

  • Эмнэлгийн байгууллагад хандах боломжгүй үед хазсан хачиг дээр 76%-ийн спиртээр 2-3 удаа арчилт хийж 1-2 минутын дараа хавчаараар хошуу хэсгээс чимхэн 45 градусын галуу өнцгөөр зөөлөн ганхуулан авах
  • Хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээ байх
  • Хачиг хазсан газрыг спирт, ариутгалын уусмалаар угаах
  • Эмнэлгийн байгууллагад хандах

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-19 14:17:48