+976 - 70273346,    70273705
ГАЛЗУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Галзуу өвчтэй гэрийн тэжээмэл амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй хүний ил шарх шалбархай, салст бүрхүүл шүлдүүлсэн хүрсэн тохиолдолд хүнд халдварлан өвчилнө

Үүсгэгч амьтдын идээд орхисон малын сэг зэмд галзуугийн вирүс хадгалагдан үлддэг тул гэрийн нохой түүнээс идэж өвчлөх төдийгүй вирүс тээгч болдог. Гэрийн тэжээвэр нохойд галзуугийн шинж тэмдэг илрэхгүй боловч хүнийг урах, хазах тохиолдолд халдвар дамжих аюултай.

Урьдчилан сэргийлэлт

  • Галзуу өвчтэй болон сэжигтэй зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтанд ойртохгүй байх
  • Бага насны хүүхдийг нохой мууртай болгоомжтой харьцахад сургах
  • Хазуулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдолд шархыг буцалсан бүлээн усаар сайтар савандаж угаан спирт болон иодоор арчиж ариутган эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах байгууллагад хандах
  • Нохойд уруулж ноцуулсан үед урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу  бүрэн тунд хамрагдах
  • Гэрийн тэжээвэр нохой муурыг галзуу өвчний урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах

НИЙТЭЛСЭН: 2018-03-19 14:33:03