+976 - 70273346,    70273705
Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 09 дүгээр сарын 28-ны өдрийг “Галзуу өвчинтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, одоогийн байдлаар төгс эмчлэгдээгүй, халдвар авсан тохиолдолд нас баралтаар төгсдөг зоонозын халдварт өвчин юм. 

Хүний галзуу өвчин дэлхийн 150 гаруй оронд тархсан бөгөөд галзуу өвчний улмаас жилд 590000 хүн, өдөрт 160 хүн нас бардаг. Эрсдэлд өртсөн хүмүүсийн 40% нь 15 наснаас доош хүүхдүүд байна. Галзуу өвчний улмаас нас барсан хүмүүсийн 99% нь халдварын эх уурхай нь нохой байдаг. Жил бүр 15 сая хүнийг дархлаажуулалтад хамруулснаар 327000 хүнийг галзуу өвчнөөр нас барах эрсдэлээс урьдчилан сэргийлж чаддаг.

Манай улсын хэмжээнд нохой, зэрлэг махчин амьтад галзуугийн вирус тээдэг бөгөөд 21 аймгийн 286 сум Улаанбаатар хотын 7 дүүрэгт мал, амьтны өвчлөл бүртгэгдсэн байна. Галзуугаар өвчилдөг эсвэл вирус тээдэг зүйлд хамаарах амьтны дайралтад өртөж хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэх тухайн амьтан өвчтэй зан төлөвийн өөрчлөлт илэрсэн бол тэдгээрийг шүлсээр бохирлогдсон эд зүйлсэд хүрэх, галзуугийн сэжигтэй болон галзуугаар үхсэн малын арьс шир өвчих, мах эвдэх түүхий эд бэтгэх, тээвэрлэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах, гэмтсэн, шарх авсан хүнийг галзуугийн халдварт өртөх эрсдэлтэй гэж үздэг.

НИЙТЭЛСЭН: 2018-09-25 12:08:12