+976 - 70273346,    70273705
ХАЧИГТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!!!

Дэлхийн цаг уурын дулаарал, хүрээлэн буй орчны өөрчлөлт амьтан ургамлын онцлог, даяарчлал, өвчин үүсгэгчийн шинж чанар, хувьсал, зэрэг олон хүчин зүйл нь хачигаар дамжих халдварын шалтгаан болж байгааг судлаачид тэмдэглэж байна.
Улсын хэмжээнд 2018 онд хачгаар дамжих халдваруудаас хачигт риккетсиоз 203 (нас баралт 1), хачигт энцефалит 32 (нас баралт 1), хачигт боррелиоз өвчнөөр 24 хүн, Архангай аймагт 14 хүн хачигт риккетсиоз өвчнөөр өвчилжээ.
2019 оны 04 сарын 04-ны байдлаар Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлийн 1 дүүргээс хачигт халдварын сэжигтэй 7 тохиолдол бүртгэгдсэн байна.

НИЙТЭЛСЭН: 2019-04-10 08:56:36