+976 - 70273346,    70273705
ЭМГ-ын 7 дугаар сарын мэдээ

 

  1. Аймгийн хэмжээнд 2022 оны 6 дугаар сарын байдлаар 398 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 183 тохиолдлоор буурсан ба 403 нярай бүртгэгдсэн байна. Жирэмсний хяналтад нийт 707 эмэгтэй байна, 669 жирэмсэнг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 91.93% хамрагдсан. Нийт 171704 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 63629, амбулаторийн үзлэг 86806, идэвхитэй хяналтын 14260 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 8650 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 24.96%, осол гэмтлийн дуудлага 2.61%-ийг эзэлж байна. Стационарт 9583  хүн эмчлэгдэн нийт 72293 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,5 байна.
  2. 07 сард Ковид-19 халдварын 112 тохиолдол бүртгэгдсэн ба Коронавируст халдварын тандалт судалгаа хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулсан.
  3. Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 15359 иргэн хамрагдаж ehospital програмд баталгаажсан байна. Үүнээс эрэгтэй 7699, эмэгтэй 7660 байна. 0-5 насны хүүхэд 1667, 6-17 насны хүүхэд 12787, 18-30 насны иргэн 341, 30-аас дээш насны иргэн 564 хамрагдсан байна.
  4. Хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхдийг АНЭ-ийн хүүхдийн эмчийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Сэргээн засах үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн, хэвтүүлэн эмчлүүлэхээр орны захиалга өгөөд байна.
  5. Эх барих, хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай ургийн хяналтын монитор, инкубатор, сэхээн амьдруулах ширээг НҮБ-ын ХАСангаас аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
  6. Нэгдсэн эмнэлэгт 9.3 сая төгрөгийн үнэ бүхий хяналтын монитор, вакцины хөргөгч өгсөн.
  7. Аймгийн Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох 3 дугаар  хурлыг хуралдуулан, 2022 оны 07 дугаар сард тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаж байгаа  төрийн 24 эмнэлэг, 20 эмийн сан, 2 хувийн эмнэлэг, 4 хувийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгах, МЭИК-ны харъяа Төв эм хангамж ХХК-ны ажлын байранд  дүгнэлт хийсэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн.
  8. 2022 оны төсвийн гүйцэтгэлийн хагас жилийн тайлан гаргасан.
  9.  2023 оны төсвийн төслийг АНЭ, өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдээс авч нэгтгэж байна.
  10. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан 4 хүнд мөнгөн тэтгэмж олгосон.
  11. Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сантай байгуулсан харилцаа, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд БНСУ-ын шүдний нарийн мэргэжлийн эмч нар, сайн дурын ажилтнууд Зуунмод суманд ажиллаа. Аймгийн ИТХ-ын дарга, АЗДТГ-ын НБХ-ийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нартай уулзаж хамтын ажиллагааны хүрээнд цаашид зохион байгуулах үйл ажиллагааны санал солилцлоо. Шүдний эмч нар хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн сургалт зөвлөгөө өгч, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг дадлага, туршилт хэлбэрээр зохион байгуулж, Зуунмод сумаас 128 хүүхэд хамрагдаж амны хөндийн эрүүл ахуйн мэдлэгтэй болсон.
  12. Япон улсын Нагоя их сургуулийн Анагаахын төгсөлтийн сургууль, Эрүүл мэндийн удирдлагын тэнхимийн профессор, АУ-ны доктор Эйко Яамамото, Эх барих, эмэгтэйчүүд, Нярай судлалын холбооны тэргүүн нар ЭМГ, Нэгдсэн эмнэлэг болон Баруун-Зуунмод ӨЭМТ-ийн удирдлага, эх барих, эмэгтэйчүүд болон ерөнхий мэргэжлийн их эмч нар, эх баригч нартай “Умайн хүзүүний эрт илрүүлэгийн өнөөгийн байдал, цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулан, ажлын байран дээр зөвлөн тусалж ажилласан. 
  13. Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны зохион байгуулалтын талаар АНЭ-ийн Дэмжих төвд дэмжлэгт хяналт хийж, хяналтын мөрөөр засаж сайжруулах ажлыг ЭМГ-ын даргын 4/05 тоот 8 заалт бүхий албан даалгавраар үүрэгжүүллээ.
  14.  8 сумын эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийж, Коронавируст халдвартай тэмцэх сэргийлэх салбар төлөвлөгөөний төслийг сумын онцгой комисст танилцууллаа.
  15. Халдварт өвчний 10 голомтод ажиллан, 825 мкв талбайд голомтын халдваргүйжүүлэлт хийж, зөвлөгөө өгсөн.
  16. 7 дугаар сард эрүүл мэндийн салбарын хэмжээнд танхимын сургалт 2 удаа 46, цахим сургалт 2 удаа 229 эмч эмнэлгийн тусгай мэргэжилтэн хамруулан чадавхжуулж, хурал хэлэлцүүлэг 3 удаа зохион байгуулж 121 хүн хамрагдсан
  17. Улирлын онцлог байдалд тохируулан Үер усны аюулаас урьдчилан сэргийлье, Хоолны хордлогот халдвараас сэргийлье, Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлье, Харшлаас сэргийлье зэрэг мэдээллүүд, Коронавируст халдварын шинэ дэгдэлтийн тухай албан байгууллагуудад зориулсан зөвлөмж боловсруулан, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй бүх албан байгууллагуудад хүргүүлсэн.
  18. Коронавируст халдварын өдөр тутмын болон долоо хоногийн тойм мэдээлэл, Омикроны дэд хувилбар, Коронавируст халдварын нэмэлт тун, 5-11 насны хүүхдийн дархлаажуулалтын тухай иргэдэд зориулсан зөвлөмж гаргаж, постер хийж ЭМГ болон сум, өрхийн ЭМТ-ийн цахим хуудсаар тогтмол иргэдэд хүргэж байна.
  19. Гэдэсний халдварт өвчин, Хоолны хордлого, Хачигт халдвар, Сармагчны цэцэг өвчин, Коронавируст халдварын зөвлөмжийг АНЭ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлсэн.

 

 

 

 

Мэдээ нэгтгэсэн: ХШҮДА асуудал хариуцсан мэргэжилтэн  Т.Баасанхүү

 

НИЙТЭЛСЭН: 2022-07-28 00:00:00