+976 - 70273346,    70273705
Яаралтай тусламжийн тойм мэдээ

Эрүүл мэндийн салбарын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мэдээгээр  нийт 2025 хүн яаралтай тусламжаар  үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 980,  эмэгтэй 1045 хүн байсан байна. Энэ нь өнгөрсөн 14 хоногийн мэдээнээс  179 хүнээр цөөн тохиолдол байна.

Нийт үйлчлүүлэгчдийн  54 нь түргэн тусламж дуудсан, 1971 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн.

Биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг   9 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 98 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 229 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 1689 хүнд тус тус үзүүлж эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан үйлчилгээ аваад буцсан тохиолдол  1968, энэ нь өмнөх 14 хоногийн мэдээнээс 178-аар цөөн байна.

 Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 32, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 2,  дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 22 байна.

Үүнээс УНТЭ-т 1, УГТЭ-2, ЭХЭМҮТ-д 2, ГССЗҮТ-д 10, аймгийн нэгдсэн эмнэлэгт  4, бусад эмнэлэгт 3 өвчтнийг тус тус шилжүүлж  дээд шатлалын эмчилгээ үйлчилгээнд хамруулсан мэдээг эрүүл мэндийн байгууллагууд ирүүлээд  байна.

ГССЗҮТ-д он гарсаар Төв аймгийн эрүүл мэндийн байгууллагын  яаралтай тусламжаар дамжин 245 өвчтөн эмчлэгдэхээр шилжсэн бөгөөд шилжигсдийн дийлэнх хувь нь зам тээврийн осолтой  холбоотой гэмтлийн өвчлөл байсан  байна.

Иймд ард иргэддээ анхаарал болгоомжтой байж эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.

НИЙТЭЛСЭН: 2017-09-19 12:52:19