+976 - 70273346,    70273705
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРТЭЭМЖ, ЧАНАР, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ” СУРГАЛТ БОЛЛОО

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон нийтийн эрүүл мэндийн төлөө хамтран ажилладаг бусад байгууллагын төлөөллийг хамруулсан 1 өдрийн сургалт боллоо.

Сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн НЭМБХЗХэлтсийн дарга С.Гантуяа, ТШУАлбаны дарга Р.Даваадорж, ХСАлбаны дарга Ж.Батжаргал, ОЭМАлбаны дарга А.Энхжаргал нар НЭМ-ийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Халдварт өвчний өнөөгийн байдал, шуурхай удирдлагын тогтолцоо, Хүн амын хоол тэжээлийн чиглэлээр баримталж буй бодлого, гадаад орнуудын туршлага, Орчны эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй бодлого, тулгамдаж буй асуудал, Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа, мэдээлэл сурталчилгаа зэрэг сэдвээр сургалт хийгдсэн бол аймгийн ЭМГ-ын НЭМХэлтсийн дарга Т.Гүрбазар НЭМ-ийн хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.

Сургалтанд ЭМГ-ын дарга, хэлтэс, төвийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн ЗДТГ, МХГ, БОАЖГ, БСУГ,  Зуунмод сумын ЗДТГ, нэгдсэн эмнэлгийн төлөөлөл нийт 25 хүн оролцлоо.

НЭМҮТөвийн хэлтэс, албаны дарга нар сургалтын төгсгөлд оролцогчдод сертификат гардуулан, НЭМХэлтэс эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл сурталчилгааны материал өгөв. Мөн Сэргэлэн сумын ЭМТөвийн нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаатай очиж танилцаж, зөвлөгөө өглөө.

НИЙТЭЛСЭН: 2017-11-01 10:45:24