+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА.

       Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ийн Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китараха, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг нар 11 дүгээр сарын 11-ны Бямба гарагт Аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, НҮБ-ын Хүн амын сангын санхүүжилтээр аймгийн нэгдсэн эмнэлэгт өгсөн цахим болон телемедицины сүлжээгээр шууд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын багтай холбогдож яаралтай үед эх, нярайд  зөвлөгөө авч ажиллах тоног төхөөрөмжийн ашиглалт хэрхэн явагдаж байгаатай танилцлаа.

         Мөн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, эмч, эмнэлгийн  ажиллагсадтай уулзаж, төрөх тасагт нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратыг гардуулж өгсөн 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-11-11 18:00:05