+976 - 70273346,    70273705
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОЙМ МЭДЭЭ

Эрүүл мэндийн салбарын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мэдээгээр  нийт 482 хүн яаралтай тусламжаар  үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 214,  эмэгтэй 268 хүн байсан байна. 

Нийт үйлчлүүлэгчдийн  87 нь түргэн тусламж дуудсан, 395 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн.

Үйлчлүүлэгсдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг   11 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 107 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 269  хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 95 хүнд тус тус үзүүлж эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан үйлчилгээ үзүүлээд буцааж гаргасан  403 байна.

 Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 47, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 6, нас барсан 2,  дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 24 байна.

Үүнээс Улсын гуравдугаар төв эмнэлэгт 3, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 7, Гэмтэл согог судлалын  үндэсний төвд 11 /ахуйн осол-1, зам тээврийн осол 10/, Аймгийн нэгдсэн эмнэлэгт  2, бусад эмнэлэгт 1 үйлчлүүлэгчийг  тус тус шилжүүлж  эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

Осголтын  улмаас 1 хүн, дутуугийн улмаас 1 нярай  хүүхэд нас барсан байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-12-25 17:33:19