+976 - 70273346,    70273705
ЗУУНМОД СУМЫН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС 0-5 НАСНЫ ХҮҮХДЭД ГЭРИЙН ЭРГЭЛТ ХИЙСЭН ТУХАЙ ТОЙМ

 

Зуунмод сумын өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эргэлтэнд хамрагдвал зохих  0-5-насны нийт 2439 хүүхэд байна.  Үүнээс:   хөдөлгөөнт хүн амын дундах 0-5 насны  361 хүүхэд байна.

2017 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд өрхийн эмнэлгийн гэрийн эргэлтэнд бүгд 160 хүүхэд хамрагдсан байна.  Үүнээс: харьяалалын 0-5 насны хүүхэд 135 байсан бол  хөдөлгөөнт  хүн амын дундах 0-5 насны 25 хүүхэд байсан байна.

Эргэлтээр  томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон 75 хүүхэд, уушигний хатгалгаагаар оношлогдсон 5 хүүхэд,  өөр бусад өвчнөөр оношлогдсон болон  гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээнд хамрагдсан 80 хүүхэд байсан байна.

Гэрээр урьдчилан сэргийлэх үзлэгт орж асаргаа сувилгааны зөвөлгөөнд хамрагдсан нийт 160 хүүхдээс өвчний учир эм бичиж, гэрээр зөвөлгөө өгсөн 80 хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагчид эмчийн магадлагаа   олгож,  хүүхдээ гэрээр асрах эмчилгээ зөвөлгөө өгсөн  4,  хүүхдийн тасагт хэвтүүлэх бичиг хийж өгсөн 2 хүүхэд байсан байна.

НИЙТЭЛСЭН: 2017-12-28 09:54:30