+976 - 70273346,    70273705
“АНТИБИОТИКИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЕ” АЯНЫГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ӨРХИЙН ЭМЧ НАР ХАМТРАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

    “Антибиотикийг зохистой хэрэглэе” аяны хүрээнд нийт эмч нарын дунд антибиотикийг зөв зохистой хэрэглэх, олон эмэнд тэсвэртэй нянгийн хяналт, сэргийлэлтийн талаарх онол болон практик хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэн туршлага солилцох зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 17-нээс 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 21 хоногийн аяныг Нэгдсэн эмнэлгийн Чанарын алба, Эмийн эмчилгээг зохицуулах хороо, Эм зүйн албатай хамтран амжилттай зохион байгууллаа. Аянд Нэгдсэн эмнэлгийн 55  эмчийг 5 багт хуваан, өрхийн эмч нарыг багт хувиарлан оролцуулсан бөгөөд аяны хүрээнд 11 хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий төлөвлөгөө гарган батлуулж, дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

1. Антибиотикийн зохистой хэрэглээний талаарх эмч нарын мэдлэгийг аяны өмнөх болон дараах сорилоор үнэлэхэд сургалт, мэдээллийн өмнөх сорилын үнэлгээгээр 60%-тай үнэлэгдэж байсан бол сургалтын дараах сорилоор 90%-тай болж, мэдлэгийн түвшин 30%-аар дээшилсэн байна.

2. Антибиотикийн хэрэглээний 70 ширхэг 2017 оны Санфордын “Антибиотик эмчилгээний удирдамж” болон антибиотикийн ангилалаар гарын авлага боловсруулан бүх эмч нарт тараасан.

3. Аяны хугацаанд антибиотикийн зохистой хэрэглээний талаарх мэдээллийг 5 удаа эмч нарын яриан дээр багууд хуваарийн дагуу танилцуулсан.

4. Astales эмийн компаниас “Амбулаторит хэрэглэх антибиотик”, “Антибиотик ангилал, үйлдлийн механикм, эмийн зохистой хэрэглээ” сэдвээр НЭ-ийн эмийн эмчилгээг зохицуулах хорооноос сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 89 эмч хамрагдсан.

5. Нэгдсэн эмнэлгийн лаборатори тасгийн үйл ажиллагаатай танилцаж, бактериологи шинжилгээний нэр төрлийг эмч нарт мэдээлэх, шинжилгээний хариунд хийх үнэлгээний чадавхийг дээшлүүлэх, тасаг хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, лабораторийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор “Бактериологи шинжилгээний ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан.

6. “Антибиотикийг зөв хэрэглэе” сэдэвт “Алтан хонх” зэрэг тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулж авхаалж самбаа, мэдлэг оюунаараа хамт олноо манлайлан оролцсон эмч нарт гарын бэлэг гардуулсан.

7. “Антибиотикийг зөв хэрэглэе” сэдэвт аяны хаалтын үйл ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг багуудын дунд ЭССЭ бичгийн тэмцээн, багийн ахлагч нарын дунд болон гишүүдийн асуулт, хариултын тэмцээн, ТАТА ТУНГАА тэмцээн, багуудын дунд эмч, иргэдэд чиглэсэн эмийн зохистой хэрэглээний мэдээлэл бүхий боршур боловсруулах зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж тэмцээний шүүгчээр Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Энхтуяа, Нэгдсэн эмнэлгийн Дотрын зөвлөх эмч, клиникийн профессор Г.Дарьсүрэн, “РТА” эмийн сангийн Захирал Ч.Очирбат нар оролцож багийн дүнгээр Ж.Цэрэнпагма ахлагчтай “Эрч хүч” баг тэргүүн байр эзэллээ.

   

 

НИЙТЭЛСЭН: 2018-02-08 11:14:07