+976 - 70273346,    70273705
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОЙМ МЭДЭЭ

Эрүүл мэндийн салбарын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн мэдээгээр  нийт 518 хүн яаралтай тусламжаар  үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 234,  эмэгтэй 284 хүн байсан байна. Нийт үйлчлүүлэгчдийн  64 нь түргэн тусламж дуудсан, 454 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн. Үйлчлүүлэгсдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг   14 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 102 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 288  хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 114 хүнд тус тус үзүүлж эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна. 

Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан үйлчилгээ үзүүлээд буцааж гаргасан  430 байна. Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 37, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 10, нас барсан 1,  дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 18 байна. Үүнээс Улсын нэгдсэн төв эмнэлэгт 6, гуравдугаар төв эмнэлэгт 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 3, Гэмтэл согог судлалын  үндэсний төвд 4, Аймгийн нэгдсэн эмнэлэгт  2, бусад эмнэлэгт 2 үйлчлүүлэгчийг  тус тус шилжүүлж  эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

НИЙТЭЛСЭН: 2018-03-09 15:17:27