+976 - 70273346,    70273705
ЕБС-ИЙН 8-10-р АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “АЛТАН ХОНХ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх “Миний гэр-аюулгүй орчин” сэдэвт сарын аяны хүрээнд Зуунмод сумын ЕБС-ийн 8,9,10-р ангийн сурагчдын дунд “АЛТАН ХОНХ” тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд анги тус бүрээс 2 хүүхэд нийт 52 хүүхэд оролцож мэдлэг оюунаараа өрсөлдлөө.

Багшаа туслаарай тэмцээний үе шатад нийт 13 анги удирдсан багш оролцож ахуйн осол гэмтлийн талаар асуултад үнэн зөв хариулсан 7 багш ангийхаа сурагчдыг тэмцээнд дахин оролцох боломж олгосон.

Тэмцээний 1-р байрт Хүмүүн цогцолбор дунд сургуулийн 8а ангийн сурагч А.Алтан-Оргил,

2-р байрт V сургуулийн 8а ангийн сурагч Б.Саранзаяа,

3-р байрт IV сургуулийн 8а ангийн сурагч Э.Жаргалсайхан,

тусгай байрт 5-р сургуулийн 10а ангийн сурагч Н.Гүррагчаа,

 Хүмүүн цогцолбор Ахлах сургуулийн 10ё ангийн сурагч Б.Баасансугар нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Багш, сурагчид тэмцээнээр дамжуулан ахуйн осол гэмтлийн талаар мэдлэгээ нэмэгдүүллээ.

НИЙТЭЛСЭН: 2018-03-19 11:39:37