+976 - 70273346,    70273705
СЭЛЭНГЭ АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД ТУРШЛАГА СУДАЛЛАА

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан өөрийн аймгийн сумдуудад зохион байгуулдаг Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх,  эрүүл мэндийн цахим санг бүрдүүлэх цогц үзлэг, оношлогоог явуулдаг туршлагыг Мандал сумын Түнхэл тосгонд зохион байгуулж байгаа байдалд газар дээр нь очиж, туршлага судаллаа.

Эрүүл мэндийн газрын удирдлагууд, Нэгдсэн эмнэлгийн дарга, Баруун-Зуунмод ӨЭМТөвийн дарга нар туршлага судлах ажлын багт ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон холбогдох удирдлагууд, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, үзлэг, оношлогоо хийж байгаа газруудаар явж, зарим нэг иргэдтэй уулзаж ярилцлаа.

               

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-14 10:32:22