+976 - 70273346,    70273705
ДОРНОД АЙМГИЙН БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Төв аймгийн Эрүүл мэндийн газраас 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судлалаа.

Туршлага судлах багийн бүрэлдэхүүн:

  1. ЭМГазрын дарга С.Мөнхтуяа
  2. ЭМГазрын ЭТХэлтсийн дарга Б.Энхтуяа
  3. ЭМГазрын ЭТХэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг
  4. ЭМГазрын ЗХӨТСТөвийн лаборант Д.Цэрэндэжид

 

Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дарга Должин, Чанарын албаны дарга Болорцэцэг, Захиргаа санхүү албаны дарга, дэд захирал, Сувилахуйн албаны дарга Ариунаа нар сургалтын өрөөндөө хүлээн авч, товч танилцуулга хийлээ. Дорнод аймаг 13 сумтай, 3 сум дундын эмнэлэгтэй, 1 сум дундын эмнэлэг шүдний кабинеттай, Уламжлалт анагаах ухааны 25 ортой төвтэй, сэргээн засах эмчилгээг хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн төвтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд усан эмчилгээ, бариа засал, хөдөлгөөн засал хийдэг.

 

 

Дорнодын БОЭТөв нь нийт 24 тасагтай, аймгийн хэмжээнд 80 мянган хүн ам, өдөртөө 800 орчим хүнд үйлчилдэг, жилдээ 2000 гаран эх төрдөг. 50 ортой төрөх тасаг шинээр баригдсан.

 

Улсад сүүлийн 3 жилд 4 үзүүлэлтээр тэргүүн байранд шалгарсан:

  1. Эхийн эндэгдэлгүй.
  2. Хүүхдийн эндэгдлийг бууруулсан.
  3. Жирэмсний хяналт сайн.
  4. Илрүүлэг үзлэг сайн.

Давуу тал:

  1. Дурангийн хагалгаа бусад аймгаас илүү их хийгддэг. Дурангийн хагалгааны багажийг ариутгах бодисыг 40 сая төгрөгөөр авсан.
  2. Солонгос улсын туршлагаар “Гүйлсан булчирхайг цус гаргахгүй авдаг” хагалгааг нэвтрүүлсэн.
  3. Хагалгааны өрөөнд CR хяналт хийгддэг.
  4. Гадаад харилцаагаа Бельги, ОХУ, БНСУ, Тайвань зэрэг улсуудтай хамтран ажилладаг.
  5. Шүдний үзлэг оношлогоог бага насны хүүхдүүдэд хийж, сүүлийн  3-4 жилийн турш бүрэн эрүүлжүүлэн ажиллаж байгаа.
  6. Хаалга барих үйлчилгээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
  7. Гемодиализийн эмчилгээг 2 ээлжээр зохион байгуулж, 20 гаран хүнийг эмчилж байна.
  8. Нүүдлийн амбулаторийн нарийн мэргэжлийн тусламжийн саналыг сумдаасаа авч 10 эмч, мэргэжилтнүүдийг зохион байгуулж, ЭМГазар хариуцан ажилладаг.
  9. Зөөврийн рентгентэй, сумдаараа тойрч, сүрьеэ, БЗДХалдварыг илрүүлдэг.
  10. Люксенбургийн төслөөр зүрхний ЭХО-той болсон.
  11. “Охидын аз жаргалын төв”-ийг Гэр бүл хүүхэд хөгжлийн газартайгаа хамтран ажиллуулдаг.
  12. Сувилахуйн алба нь арга зүйч 2-тай, Японы Жайкагийн шугамаар ирсэн хөдөлгөөн засалч сувилагч  хамтран ажиллаж байна.
  13. Мэргэжлийн 7000 гаран номтой номын сантай, электрон номын сан байгуулахаар ажиллаж байна.
  14. Аймгийн Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны 10 сая төгрөгийн дэмжлэгтэй “ФИТНЕС”-ийн өрөөг байгуулан ажилчдаа 10 төгрөгийн төлбөртэй хичээллүүлдэг.
  15. Граж барих газрыг өөрчлөн, дадлага сургалтын өрөөг байгуулсан.
  16. Эмнэлгийн ажилтнуудынхаа ар гэрийнхэнд амны хөндийн эрүүл ахуй, шүд угаах аргаар дадлага сургалтыг зохион байгуулдаг.
  17. Бельги улсын төслөөр эмнэлгийн угаалгыг иж бүрэн байгуулсан.
  18. Харвалтын, гэмтлийн, хөгжлийн бэрхшээлийн дараах хөдөлгөөн засалчийг бэлтгэсэн.

Дорнодын БОЭТөвийн цаашдын зорилт:

  1. Төгсөлтийн дараахь сургалтыг эрхлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж байгаа.
  2. Цахим бүртгэлд бэлтгэж байгаа.
  3. Харвалтын, гэмтлийн, хөгжлийн бэрхшээлийн дараах хөдөлгөөн засалчийг бэлтгэсэн. Тогтмол ажиллуулахаар бэлтгэж байна.

    Төв аймагт санаа авч болохуйц ажлууд:

  1. Дурангийн хагалгааны багажийг ариутгах бодисыг 40 сая төгрөгөөр авсан.
  2. Солонгос улсын туршлагаар “Гүйлсан булчирхайг цус гаргахгүй авдаг” хагалгааг нэвтрүүлсэн.
  3. Шүдний үзлэг оношлогоог бага насны хүүхдүүдэд хийж, сүүлийн  3-4 жилийн турш бүрэн эрүүлжүүлэн ажиллаж байгаа.
  4. Нүүдлийн амбулаторийн нарийн мэргэжлийн тусламжийн саналыг сумдаасаа авч 10 эмч, мэргэжилтнүүдийг зохион байгуулж, ЭМГазар хариуцан ажилладаг.
  5. Зөөврийн рентгентэй, сумдаараа тойрч, сүрьеэ, БЗДХалдварыг илрүүлдэг.
  6. “Охидын аз жаргалын төв”-ийг Гэр бүл хүүхэд хөгжлийн газартайгаа хамтран ажиллуулдаг.
  7. Сувилахуйн албанд Японы Жайкагийн шугамаар ирсэн хөдөлгөөн засалч сувилагч  хамтран ажиллаж байна.
  8. Аймгийн Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны 10 сая төгрөгийн дэмжлэгтэй “ФИТНЕС”-ийн өрөөг байгуулан ажилчдаа 10 төгрөгийн төлбөртэй хичээллүүлдэг.
  9. Эмнэлгийн ажилтнуудынхаа ар гэрийнхэнд амны хөндийн эрүүл ахуй, шүд угаах аргаар дадлага сургалтыг зохион байгуулдаг.
  10. Бельги улсын төслөөр эмнэлгийн угаалгыг иж бүрэн байгуулсан.
  11. Харвалтын, гэмтлийн, хөгжлийн бэрхшээлийн дараах хөдөлгөөн засалчийг бэлтгэсэн.

 

НИЙТЭЛСЭН: 2018-06-13 10:58:35