+976 - 70273346,    70273705
“ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цусны донорын дэлхийн өдрийг “Цусаа өгч бусдад амьдрал бэлэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Шинээр Совдын Очирбат, Балдан Энхцэцэг, Дорж Очирдорж нар “ХҮНДЭТ ДОНОР”  боллоо.

 

Залуу донор М.Түмэнжаргал, В.Шинэгэрэл нар 2010 оноос гэр бүлээрээ цусаа өгч эхэлсэн ба өнөөдөр “ДОНОР-ГЭР БҮЛ” өргөмжлөл хүртлээ. Аймгийн Засаг дарга гэр бүлийн донор Түмэнжаргал, В.Шинэгэрэл нарт баяр хүргэж  аймгийн “ ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагналаа.

Энэ өдөр Төв аймгаас анхны “ХҮРЭЛ ДОНОР” төрлөө. АНЭ-ийн туслах сувилагч Цэндбазар овогтой Даваасүрэн нь 70 удаа 28 литр цусаа бэлэглэж, 210 хүний алтан амийг аварсан хүндэт донор бөгөөд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирлын тушаалаар “ХҮРЭЛ ДОНОР” цол тэмдэгээ гардан авлаа. Мөн “Донор хамт олон”-оор УБЦТС ХХК-ын Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хамт олон боллоо.

 

НИЙТЭЛСЭН: 2018-06-13 11:07:43