+976 - 70273346,    70273705
“ЭРҮҮЛ ХҮҮХЭД” АЯНЫ ХҮРЭЭНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах арга зүйгээр хангах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулж хүүхэд, өсвөр үеийхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 09 сарын 19-ний өдөр өрх, сумын Эрүүл мэндийн төвийн эмч, дарга нар, Зуунмод сумын сургууль, цэцэрлэгийн эмч нарт сургалт зохион байгуулав. Сургалтад нийт 50 хүн хамрагдсан бөгөөд Өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Нүдний эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхдийн хараа шалгах аргачлал, Шүд, амны хөндийн эрүүл мэнд, шүдний урьдчилан сэргийлэх үзлэг хийх арга зүй, Чих хамар хоолойн анхан шатны тусламж үйлчилгээ, үзлэг хийх арга зүй, БЗДХ-ын анхан шатны тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд анхаарах асуудал сэдвүүдээр АНЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нар мэдээлэл өгч чадавхжуулав. Сум өрхийн ЭМТ-ийн дарга, их эмч нарт “Эрүүл хүүхэд” аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулах нэгдсэн удирдлага, чиглэл өгч мэргэжил арга зүйгээр ханган ажиллав.

НИЙТЭЛСЭН: 2018-09-21 02:47:19