+976 - 70273346,    70273705
Чихрийн шижин өвчнөөр оношлогдсон иргэдийг нүдний нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамрууллаа

           “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, чихрийн шижин өвчний нүдний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхим, нүдний Сондра эмнэлэг, олон улсын Ротари клуб,   аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн ЭМТөвүүд хамтран 2018.10.19-21-ний өдрүүдэд аймгийн хэмжээний чихрийн шижин оношлогдон, хяналтанд байдаг иргэдийг дотоод шүүрлийн болон нүдний нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоонд хамрууллаа.

            Энэхүү арга хэмжээний нээлтэнд аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа,  АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Уранчимэг, ЭМГ-ын НЭМ-ийн хэлтсийн дарга Т.Гүрбазар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг, олон улсын Ротари клубын төлөөлөөл, эмч мэргэжилтнүүд иргэд оролцлоо.

Үзлэг, оношлогооны хүрээнд дараахь тусламж үйлчилгээг үзүүллээ.

Үүнд: 1. Цусанд сахар тодорхойлох

            2. Нүдний хараа шалгах

3. Цусны даралт хэмжих

4. Нүдний уг дурандах

5. Нүдний угийн зураг авах

6. Нүдний даралт хэмжих

7. Нүдний болон чихрийн шижингийн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгөх

 

Үзлэг, оношлогоонд аймгийн 27 сумын 374 иргэн хамрагдаж, үүнээс 111 иргэн ямар нэг нүдний эмгэг өөрчлөлттэй гэж оношлогдлоо. Чихрийн шижин оношлогдоогүй иргэдээс нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд 50 гаруй иргэд хамрагдаж, нийт 420 гаруй иргэд үзлэгт хамрагдсан үр дүнтэй байна.

Цаашид эдгээр иргэдийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Иргэдийг үзлэг оношлогоонд хамруулахад аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, өрхийн ЭМТ-ийн 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд ажиллаа. Сумын ЭМТөвийн дарга, эмч мэргэжилтнүүд иргэдээ сайн зохион байгуулан, үзлэг оношлогоонд хамрууллаа.

 

Үр дүн: -Аймгийн хэмжээний зорилтот бүлгийн иргэдийн 90,9%-ийг үзлэгт хамрууллаа.

               -Аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн хяналт сайжирч, мэдээллийн

                  сан бүрдсэн.

              -Сум, өрхийн ЭМТөвийн зориотот бүлгийн иргэдийн хяналт сайжирсан

              -Чихрийн шижин өвчний улмаас нүдний өөрчлөлт хүндрэл өгсөн иргэдийг эрт илрүүлэн,

                  хяналтанд авлаа.

              -Зөвлөгөө, мэдээлэл авч, зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэн.

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-22 04:09:47