+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Шинжээч нарын баг, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн баг хамтран Төв аймгийн 3 эрүүл мэндийн байгууллагад 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд ажиллаж, эрүүл мэндийн сайдын 2014 оны 07 тоот тушаалаар батлагдсан магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтээр сумын эрүүл мэндийн төвүүдийг үнэлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Магадлан итгэмжлэлд Архуст, Заамар, Лүн сумын эрүүл мэндийн төвүүд  хамрагдлаа. Сумдын Засаг дарга, орон нутгийн удирдлагууд магадлан итгэмжлэлийн үйл явцад биечлэн оролцож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын ололт, дутагдал, магадлангийн шинжээчийн өгч байгаа дүгнэлттэй танилцлаа. 

  

Нэгдсэн дүнгийн хурлыг Архуст суманд өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа болон орон нутгийн удирдлагуудыг оролцуулан, магадлан итгэмжлэгдсэн Эрүүл мэндийн байгууллагуудын ололттой болон дутагдалтай тал, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

 
НИЙТЭЛСЭН: 2018-12-24 11:01:09