+976 - 70273346,    70273705
“ЗАЛУУ ААВУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

       Аймгийн ЭМГ, ХГБЗХГ, аймгийн Эрчүүдийн холбоо хамтран  2018 оны 12 сарын 24-ний өдөр Зуунмод суманд “Залуу аавуудын чуулга уулзалт”зохион байгууллаа.

Чуулга уулзалтад 18 байгууллага, ААН, Зуунмод сумын 6 багийн залуу аавуудын төлөөлөл нийт 60 хүн оролцлоо.

       Чуулга уулзалтыг нээж Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа,  ГБХЗХГ-ын дарга Д.Бадамцэцэг нар үг хэлж, эрчүүдийн мандайлал, гэр бүлд гүйцэтгэх үүрэг, эрчүүдийн эрүүл мэндийн байдал, тулгамдаж буй асуудлууд, энэхүү чуулганы ач холбогдлын талаар танилцуулан, амжилт хүслээ.

       Чуулганы удирдамж, хөтөлбөрийн дагуу Залуу аавуудын face группын танилцуулга мэдээлэл, “Эр хүний гэр бүлд гүйцэтгэх үүрэг, гэр бүлийн үнэ цэнэ”, “Ургийн бичиг хөтлөх аргачлал”,   “ Эрчүүдийн эрүүл мэнд, анхаарах асуудлууд”, “Өрхийн тэргүүний манлайлал” зэрэг илтгэл мэдээллүүд танилцуулан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж, ажил хөдөлмөртөө манлайлан ажилладаг 10 залуу аавыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан нь залуу аавуудыг идэвхжүүлсэн, урам зориг өгсөн арга хэмжээ боллоо.

Үр дүн:

-Залуу аавуудын мэдлэг хандлага дээшилж, өөрийн эрүүл мэнддээ болон гэр бүлдээ тавих анхаарал халамж сайжирна

-Аавуудын үнэ цэнийг мэдрүүлэн, идэвхжүүлсэн

-Байгууллага, ААН-үүдийн удирлагууд ажилтнуудаа идэвхтэй оролцуулан, чадавхижууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2018-12-26 02:58:42