+976 - 70273346,    70273705
ӨВӨЛЖИЛТИЙН МЭДЭЭ
2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 94319 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 11064, жирэмсэн эмэгтэй 949, 65-аас дээш насны 5015, архаг суурь өвчтэй 2253, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2852 байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд  нийт 846 ажиллагсад байгаагаас их эмч 150, сувилагч 259, эх баригч 33, бусад 407 ажилтан ажиллаж байна. 
Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 85%-тай, дунджаар 1 сарын нөөцтэй байна. Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл хангалтгүй байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 37 автомашинтай, шатахууны 1 сарын нөөцтэй байна. Өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж байгаа 541 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 78, жирэмсэн эмэгтэй 9, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 8, 65-аас дээш насны иргэн 28, архаг суурь өвчтэй 18 хүн байна. Өөр аймаг сумаас отор нүүдлээр манай нутагт ирсэн хүн 12 байгаагаас 5 хүртэлх насны 1 хүүхэд байна.
НИЙТЭЛСЭН: 2019-01-02 08:28:27