+976 - 70273346,    70273705
Томуу, томуу төст өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар өрх, сумын эмч нарт цахим сургалт зохион байгууллаа.

Төв аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотой аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар,   Нэгдсэн эмнэлэг хамтран өрх, сумын эмч нарт “Томуу, томуу төст өвчний эмчилгээний зарим асуудал” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав.
    Тус сургалтыг НЭ-ийн  Хүүхдийн зөвлөх эмч , ерөнхий мэргэжилтэн Ц.Байгалмаа  ЭХЭМҮТөвийн төрөлжсөн нарийн мэргэшлийн эмч нарын бэлтгэсэн “Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний аргачлал”-ын талаар болон доргионт массаж,  зөгийн балтай татлага хийх аргачлал сэдвээр хийлээ.  
    Мөн тус сургалтад 26 сумын эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн 123 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдав.
    Сургалтын мэдээллийг болон бусад холбогдох мэргэжилтнүүд болон эцэг, эх, асран хамгаалагч нарт зааж сургахыг зөвлөн, бүрэн эхээр нь сургалтын материалыг  хүргүүллээ.

НИЙТЭЛСЭН: 2019-01-24 08:03:39