+976 - 70273346,    70273705
ОРОН НУТГИЙН СУВИЛАХУЙН БАКАЛАВРЫН ХАВРЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

            Аймгийн Засаг даргын 2017 оны А/475 дугаар захирамжаар батлагдсан “Сувилагч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газар Глобал Удирдагч Дээд сургуультай хамтран Сувилахуйн шаталсан бакалаврын ангийг 2018 оны намар орон нутагтаа нээж, сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ боловсролыг нь ахиулах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ.

             2019 оны 2 дугаар сарын 13 буюу шинийн 8-ны билэгт сайн өдөр тус ангийн хаврын сургалтыг эхлүүлсэн бөгөөд ЭМГазрын дарга С.Мөнхтуяа зочин багшаар уригдан, эхний хичээлийг Эрүүл мэндийн салбарын бодлого шийдвэр, сувилахуйтай холбоотой тушаал, удирдамж, стандарт, чанар сайжруулахад анхаарах асуудлуудаар мэдээлэл бэлтгэн, сургалт хийлээ.

 

НИЙТЭЛСЭН: 2019-02-14 09:47:26