+976 - 70273346,    70273705
ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ “ГЭР ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ” СЭДЭВТ 5 УДААГИЙН БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2019 оны 03 сарын 06-ны өдөр  “Жирэмсний хяналтын чанарыг үнэлэх “Гэр үнэлгээний аргачлал” сэдэвт сургалт Мөнгөнморьт, Бүрэн, Сэргэлэн,  Лүн, Баянцогт сумдын Иргэний танхимд зохион байгуулагдлаа.

Сургалтанд Мөнгөнморьт, Эрдэнэ, Баяндэлгэр, Бүрэн, Дэлгэрхаан, Баян-өнжүүл, Сэргэлэн, Алтанбулаг, Баянцагаан, Аргалант, Баянцогт,  Баянхангай, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант нийт 15 сумын ЭМТөвүүдийн холбогдох эмч мэргэжилтнүүд 121 хүн хамрагдлаа.

Сургалтын нээлтэнд ЭМГ-ын  НЭМХ-ийн дарга Т.Гүрбазар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.

 Сургалтыг ЭМГ-ын НЭМХ-ийн дарга, НҮЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мэдээлэл сургалт сурталчилгаа, ХБӨ-ний асуудал хариуцсан мэргэжилтнүүд зохион байгуулан явуулж,  гэр үнэлгээний аргачлалыг хэрэгжүүлэх онол, дадлагын хичээл заалаа.

Сургалтын удирдамж, хөтөлбөрийн дагуу “Гэр үнэлгээний аргачлал”-ыг хэрэгжүүлэх үндэслэл, ач холбогдол, цаашдын зорилт, “Гэр үнэлгээний аргачлал”-ыг 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулга, хүрэх үр дүн, ЧД-ийн ЭМТөвийн нэвтрүүлсэн “Гэр үнэлгээний аргачлал”сайн туршлага, үр дүн, ач холбогдол зэрэг илтгэл мэдээллүүд хэлэлцэгдэн,  оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. 

Зохион байгуулагч 5 сумын удирдлагууд эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр орон нутагтаа зохион байгуулж буй үйл ажиллагаа, сайн туршлагаа танилцуулан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцлоо.   

“Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж буй Бүрэн, Лүн, Баянцогт сумдын мэдээллийг дэлгэрэнгүй сонсон, ярилцлаа. Оролцогч сумдын эмч мэргэжилтнүүд харилцан туршлага солилцон, хамтран үр дүнтэй ажиллаа.

Дадлага хичээлийг гарын авлага номоор гардан хийлгэж, дүрд тоглуулан, танилцуулга хийлгэсэн нь оролцоог хангасан, үр дүнтэй боллоо.

Сургалтын төгсгөлд хэлэлцүүлэг хийж оролцогч сумдын эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонсон, хэлэлцэж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд:

  • Үнэлгээний эхний шатыг сумын ЭМТ-ийн эх баригч хийж, 2,3,4-р үнэлгээг хуваарилагдсан багийн эмч нар хийх эсвэл сум бүр өөрийн онцлогт тохируулан хийх
  • Үнэлгээний хуудсыг 1 хуудсанд багтахаар хийх
  • НЭМА-ны мэдээний хуудсыг өөрчлөн үнэлгээ бүрээр улаан, шар, ногооноор үнэлэх
  • Жирэмсэн эхчүүдэд халамжийн тэтгэлэг авах хугацаагаар хөшүүрэг болгон идэвхжүүлэх
  • Багаар тойрон сар бүр үзлэг хийхдээ үнэлгээг хийж, сургалтаа хийж явах ньүр дүнтэй тул бензин, шатахууны асуудлыг шийдвэрлэх талаар сумдад чиглэл өгөх нь зүйтэй
  • Хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн эмэгтэйчүүдэд үнэлгээ хийхдээ тусгайлан анхаарч, ажиллах
  • Үнэлгээнд жирэмсний аюултай шинжүүдийг 4-с дээш нэрлэснийг шараар будах нь зөв гм

Эдгээр саналуудыг тусган, үнэлгээний хуудас, мэдээ өгөх маягтыг боловсронгуй болгон шийдвэрлээд байна.

Бүсчилсэн сургалтын үр дүн:

  • Жирэмсний хяналтын чанарыг үнэлэх гэр үнэлгээний аргачлалыг хэрэгжүүлэх орон нутгийн онцлогт тохирсон, эмч, мэргэжилтнүүдийн саналыг тусгасан,  нэгдсэн мэдээлэл, удирдлага, арга зүйтэй болсон
  • Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтэн, ажилтнуудын  мэдлэг, ур чадвар дээшилсэн
  • Сум орон нутагтаа хэрэгжүүлэх хүний нөөц бэлтгэгдсэн

НИЙТЭЛСЭН: 2019-04-09 08:33:36