+976 - 70273346,    70273705
ХҮҮХДИЙН ЭНДЭГЛИЙГ МАГАДЛАН ХЭЛЭЛЦЭХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

          ЭМС-ын 2014 оны “Хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх тухай” 333 дугаар тушаал, ЭМС-ын 2016 оны “Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах арга хэмжээний тухай” А/204 дүгээр тушаал, ЭМГазрын даргын 2017 оны “Хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх тухай” а/66 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор  Угтаалцайдам, Баянчандмань сумдад тохиолдсон хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлыг ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн  мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн Ерөнхий мэргэжилтэнтэй хамтран  холбогдох хууль эрх зүйн танилцуулга, “Хүүхдийн хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах” сэдвээр чадавхжуулах сургалт зохион байгуулж, мэдлэг, хандлага 20%-иар нэмэгдсэн үр дүнтэй өндөрлөлөө.

Тус сургалт хэлэлцүүлэгт Угтаалцайдам, Баянчандмань, Заамар сумдын 16 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Багаар хамтран ажиллаж, үр бүтээлтэй ажиллаж байгаа Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвийн эмч ,эмнэлгийн мэргэжилтнүүддээ ажлын амжилт хүсье.

НИЙТЭЛСЭН: 2019-05-30 06:51:47