+976 - 70273346,    70273705
ЭХИЙН НОЦТОЙ ХҮНДРЭЛ МАГАДЛАН ХЭЛЭЛЦЭХ ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

           ЭМС-ын 2012 оны “ Эх, нярайн тусламж үйлчилгээний хяналтын хуудас батлах тухай” А/256, ЭМС-ын 2014 оны “ Стратеги төлөвлөгөө батлах тухай” А/335,  ЭМС-ын 2014 оны “Журам батлах тухай” А/338, ЭМС-ын 2017 оны “журам батлах тухай” А/207, ЭМС-ын 2017 оны “Төлөвлөгөө батлах тухай” А/358, 2018 оны Эрүүл мэндийн сайдын 07 тоот албан даалгавар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 491 дугаар албан тоотуудын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор Заамар суманд бүртгэгдсэн эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлыг Угтаалцайдам суманд ЭМГ-ын ЭТХ-ийн дарга, мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч нар хамтран Заамар, Угтаалцайдам, Баянчандмань сумдын 16 эмч мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгууллаа.

Тус сургалтаар “Умайн гадуурх жирэмслэлт” сэдвээр Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Өлзийбаяр онолын мэдээлэл хийлээ.

Заамар сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүд ялангуяа Эх баригч бага эмч Б.Наранцацрал болон Баярсайхан даргатай тус төвийн хамт олон,  Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Өлзийбаяр , их эмч Н.Энхтайван, түүний баг хамт олон хамтран маш хүнд эхийн амь насыг аварч, эхийн эндэгдэл гаргалгүй багаар  ажиллаж, эрдэнэт хүний амь насыг аварсан явдалд нийт Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтний өмнөөс баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье.

Та бүхний минь цаашдын ажил хөдөлмөр улам өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-30 06:56:16