+976 - 70273346,    70273705
“ӨСВӨР ҮЕИЙН КАБИНЕТ”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

                              Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/399 тоот тушаалыг хэрэгжүүлж Аймгийн нэгдсэн эмнэлэгт өсвөр үе, залууст ээлтэй  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, стандартад нийцсэн ӨСВӨР ҮЕИЙН КАБИНЕТ - ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Үйл ажиллагаанд НҮБ-ХАС-ын шадар суурин төлөөлөгч Илиза, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Баттуяа, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, аймгийн ГБХЗХГ-ийн дарга Б.Бадамцэцэг, АНЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Нансалмаа, аймгийн ХТЗ-ийн гишүүн сурагч, бусад холбогдох эмч мэргэжилтнүүд, өсвөр үеийн сурагчид оролцлоо.

           Анх 2008 онд Нэгдсэн эмнэлэгт өсвөр үеийн кабинетыг Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн санхүүлжилтээр “Золбоо төв” нэртэйгээр байгуулан орон нутгийн өсвөр үе, залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл хэвшүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 онд Дэлхийн Зөн Монгол Төв ОНХ-тэй хамтран 7.2 сая төгрөгний санхүүжилтээр өсвөр үеийн кабинетыг шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангасан. 2019 онд НҮБ-ХАС-ийн 12.0 сая төгрөгний санхүүжилтээр Өсвөр үеийн кабинетад өргөтгөл засвар хийж  эмчийн үзлэгийн өрөө, сургалтын өрөө, хүлээлгийн өрөөг стандартын дагуу тохижууллаа.

            Кабинетаар Төв аймагт байнга буюу түр оршин сууж байгаа өсвөр үе, залуус үйлчлүүлэх бөгөөд чирэгдэлгүй /цахимаар цаг авах шаардлагагүй/, хүртээмжтэй, нууцлалыг хангасан, ээлтэй тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Кабинетийн үйл ажиллагааны чиглэл:

  • Өсвөр үеийн эмчийн үзлэг
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
  • Итгэлтэй утсаар болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх
  • Нарийн           мэргэжлийн  эмчийн                         үзлэг оношлогоонд хамруулах
  • Урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах
  • Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах
  • Үе тэнгийн сургагч бэлтгэх

НИЙТЭЛСЭН: 2019-09-24 01:32:18