+976 - 70273346,    70273705
ДЭМБ-ЫН НДББ-ИЙН ТӨВИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ ЗӨВЛӨХ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

ДЭМБ-ын НДББ-ийн төвийн Хоол тэжээлийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Др. Juliawati Untoro манай аймагт хүрэлцэн ирж, Зуунмод сумын өрхийн эрүүл мэндийн төв, Алтанбулаг сумын эрүүл мэндийн төвөөр зочилж, орон нутгийн хүн амын зөв зохистой хооллолт, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний нөөц, чадавхийн байдал, хоол тэжээлийн мэдээлэл сурталчилгаа хэрхэн хийгдэж байгаа талаар ярилцаж, ажиглалт судалгаа хийв. Мөн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хооллолтын байдал, Үдийн цай хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг ДЭМБ-ын Зөвлөх газар дээр үзэж танилцсан юм. 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-01 09:55:48