+976 - 70273346,    70273705
АЛТАНБУЛАГ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД, ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ

Нийгмийн эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагааг сайжруулах, “Хүн амын бие бялдар, хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”, “Хөдөлгөөн-эрүүл мэнд” сарын аян, сумын иргэдийг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг эрчимжүүлэх зорилгоор Алтанбулаг суманд 5 дугаар сарын 3-ны өдөр “Хөдөлгөөн эрүүл мэнд-Зохистой хооллолт” сэдэвт өдөрлөгийг сумын ЗДТГазар, СЭМТ, ЕБС, цэцэрлэгтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж сумын Засаг дарга Д.Батсуурь үг хэллээ.

Өдөрлөгөөр Сумын Засаг даргын тамгын газар, ЕБС-ийн багш, ажилчид нийт 50 хүнийг биеийн найрлага хэмжих “ТАНИТА” аппаратаар үзлэг хийж, цусны даралт үзэж зохистой хооллолтын зөвлөгөө өглөө. Мөн ЕБС-ийн 2, 4-р ангийн 60 сурагч, цэцэрлэгийн ахлах бүлгийн 40 хүүхдүүдээр хөгжөөнт хөдөлгөөн, хөгжимт дасгал хийлгэн, “Хөдөлгөөний ач холбогдол” сэдвээр мэдээлэл өглөө.

Цусны даралт ихтэй, таргалалттай ажилтан, албан хаагчдад “Цусны даралт ихсэх өвчний үеийн хоол”, “Зохистой хооллолт”, “Ажлын байрны дасгал”  сэдэвт 100 ширхэг гарын авлага түгээсэн. 

 

НИЙТЭЛСЭН: 2017-05-04 12:37:30