+976 - 70273346,    70273705
БАЯНХАНГАЙ СУМЫН ҮЕРИЙН ДАРАА ХИЙГДСЭН ХАЛДВАРГҮЙТГЭЛ

           Аймгийн онцгой комиссын 2019 оны 03 тоот албан даалгаврын дагуу  Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжаар  Баянхангай сумын  үерт автсан айл өрх халдваргүйтгэл хийх шаардлагатай  нийтийн эзэмшлийн талбайн судалгааг гаргасан.

          Уг судалгааны дагуу: Нийтийн эзэмшлийн 3 га талбай, айл өрх, худалдаа үйлчилгээний  байгууллагын нүхэн жорлон-20,  хүнсний дэлгүүр-4, цайны газар-9,  гүний худаг-3,  ногооны хүлэмж-1, шатахуун  түгээх станц-2,  айл өрх-7 –д  0,3%-н клорсептийн уусмал, гипохлорид кальциар  халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн.  Эрүүл мэндийн газраас 4,  Баянхангай сумын ЗДТГ-с  дүйцүүлэх албаны 3 цэрэг, 1 жолооч  нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон, 1 усны насос, 2 автомакстайгаар нийт 2.485.500 төгрөгний  үнэ бүхий  халдваргүйтгэлийн бодис  ашиглан энэ  арга хэмжээг хэрэгжүүллээ.

          2019.06.17-ны өдөр 27 сумын Эрүүл мэндийн төвтэй холбогдож, нөхцөл байдлын мэдээ авч, ЭМГ-аас бүх Эрүүл мэндийн байгууллагуудад үер усны аюулаас урьдчилан сэргийлэх болон үерийн үед авах арга хэмжээ, үерийн дараа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлсэн.

           ЭМГ-ын баг Баянхангай сумын үйлчилгээний байгууллагын гүний худгийн ус, хөрснөөс дээж авч ЭМГ-ын Магадлан итгэмжлэгдсэн орчны эрүүл мэндийн  лабораторийн шинжилгээнд өгсөн.

Зураг 1. Айл өрх,  үйлчилгээний байгууллагуудын нүхэн жорлон

Зураг 2. Нийтийн эзэмшлийн газар

Зураг 3. Ундны усны худаг орчмын талбай

НИЙТЭЛСЭН: 2019-07-02 01:23:53