+976 - 70273346,    70273705
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянхангай, Дэлгэрхаан, Цээл сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

               Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянхангай, Дэлгэрхаан, Цээл сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  оршино.

 

            Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, заавар”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна. 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

Ø  ”Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

Ø  ”Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

Ø  “Мэргэшлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

Ø  ”Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

            Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 1 дүгээр давхарт 108 тоот өрөөнд 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдөр бүртгэнэ.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд: 

1.     Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2.     Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн  хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх/

3.     Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

4.     Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

5.     Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

6.     Ажил байдлын тодорхойлолт;

7.     4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

8.     Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл;

9.     Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /Битүүмжилсэн байна/;

10.  Бүртгэлийн хураамж 10000 төгрөг байх бөгөөд бүртгүүлэгч өөрөө хариуцна.

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

 

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

 

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

            2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулна. 

1.     Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд нь  зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалт/-ад орно/

2.     Ярилцлагын шалгалт /Хөтөлбөр, төслийн танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдлийн агуулга/

            Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

 

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянхангай, Дэлгэрхаан, Цээл сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлын байрны шаардлага:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Бакалавр

Мэргэжил

Хүний их эмч

Мэргэшил

- Үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдсан буюу мэргэжлийн дипломтой байх.

-Төрөлжсөн мэргэшлийн сургалтад хамрагдсан буюу үнэмлэхтэй байх.

Туршлага

Эмчлэх, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, Багаар ажиллах чадвартай, Харилцааны өндөр соёлтой, Монгол хэл бичгийн зөв бичих дүрэм,  Албан хэрэг хөтлөлтийн стандарт, Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих.

Судалгаа, хяналт-шинжилгээ үнэлгээний арга зүй эзэмшсэн  байх.

Үйл ажиллагааны нээлттэй ил тод байдал хангах.

Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

 

·       Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын  70272030, 70273009  утсаар холбогдож лавлагаа авч  болно.

Зургаа. Сонгон шалгаруулалтад орох иргэдийн уншиж

судлах эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага”-тай танилцаж,  бэлдэнэ үү.

Харилцах ХАЯГ: Төв аймгийн Засаг даргын Тамгын газар,

Төв аймаг дахь ТАЗСЗ

108 ТООТ ӨРӨӨ, утас: 70272030

НИЙТЭЛСЭН: 2018-05-21 14:46:38