+976 - 70273346,    70273705
Түүхэн замнал
 1958 онд эмнэлгийн хэлтэс 2 орон тоотой байгуулагдаж 1961 оноос эрүүлийг хамгаалах газар нэртэй болж орон нутагт эрүүлийг хамгаалах /тэр үеийн нэрээр/ бүх асуудлыг удирдах зохион байгуулах, төлөвлөх, санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт, боловсон хүчний бодлого хэрэгжүүлэх зэрэг удирдлагын бүх үйл ажиллагаа үүрэг эрх бүхий орон нутгийн эрүүлийг хамгаалахыг удирдах дээд байгууллага болгосон байна. Энэ чиглэлээрээ 1992 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж эрүүлийг хамгаалах ажлын орон нутагт хөгжүүлж бэхжүүлж ирсэн.       
 
       1992 оны 05-р сард Улсын Бага хурал "Орон нутгийн засаг захиргааны нэгжийн удирдлагын тухай" хууль баталж хэрэгжүүлэх явцад /1992-10-р сар/ ЭХГ татан буугдаж Аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэст бодлогын чанартай асуудал эрхлэх нэг түшмэлтэй болсон. Энэ мөчөөс эхлэн эрүүл мэндийн яам, "бодлого"-ын хэлтэс, эрүүлийг хамгаалах бүх асуудал аймаг, сумьн Засаг даргын  "мэдэлд" очсоноор "шинэхэн" түүх үүссэн билээ.    Засгийн газын 187 дугаар тогтоол тушаал гарч 1999 оны 11 дүгээр сарын 27-нд ЭМГазар нэртэй аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагаар ажиллаж байгаад  2003 оны 4-р сарын 18-нд аймгийн Засаг даргын 118 захирамж гарч тус газрын бүтэц, орон тоо, дүрмийг батламжилснаар өдгөө хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Тус газар нь эрүүл мэндийн талаар гарсан МУ-ын хууль, тогтоомжийг хэрэгжүүлж, НЭМ-ийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг аймгийн хэмжээнд төр засаг, аймгийн хурал, засаг дарга түүний тамгын газрын бодлоготой уялдуулан орон нутагт жолоодох, ЭМГ-ын аппаратанд ажиллагсдыг удирдах чиг үүрэгтэйгээр ажлаа зохион байгуулж байна.        
 
       Үйлчлэх хүрээний хүн ам 88,8 мянга, өрх 24746, баг 103, үүнээс сумын төвийн 42, хөдөөгийн 62, сум 27, рашаан сувилал 3, хувийн хэвшлийн эмнэлэг , эмийн сан 34, АНЭ 1, өрхийн эмнэлэг  4 ажиллаж байгаа. Эрүүл мэндийн төрийн өмчийн салбарт ажиллагсад 983, үүнээс их эмч 132, эм зүйч 5, багийн бага эмч 64, бусад бага эмч 45, шүдний техникч 1, гэрлийн техникч 1, сувилагч 241, эх баригч 28, лаборант 20, эм найруулагч 29, ариутгагч 8, бусад дунд мэргэжилтэн 14 /бүх дунд мэргэжилтэн 452/ үйлчлэгч 146, бусад ажиллагсад 235, эмнэлгийн ор 507 ажиллаж хэрэгжүүлэгч чиг үүргээ гүйцэтгэж байна.                          
 
       Аймгийн товчоон: Төв аймаг 1923 онд "Өвөрдолоод" /одоогийн Лүн сумын төв/ гэдэг газар байгуулагдаад 1936 оны орчим Нийслэлд төв нь нүүж ирсэн бөгөөд 1942 онд аймгийн төвийг нүүлгэн Богд хаан уулын өвөрт Зуунмодын гол "Манзушир хутагтын Сэрүүн дэнж"-д байгуулан Зуунмод хот гэж нэрлэсэн. 1957 онд Төв аймаг Сэлэнгэ аймгийг нэгтгэн Төв аймаг нэрээр нь үлдээсэн /1958 онд салсан/ болно. Төв аймаг нийслэлийг тойрсон 80.1 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй ойт хээр, хээрийн бүсэд хамаарагддаг. Засаг захиргааны 27 нэгжтэй. Суурин хүн ам 88823 мянга явуулын  шахам мянган хүн амтай дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, газар тариалан, нүүдлийн мал аж ахуй, ашигт малтмал олзворлох  чиглэлийн үйлдвэртэй, аялал жуулчлал онцгой хөгжсөн, 7 аймагтай хил залгадаг, нийслэлийн 2 дүүрэг нутагт байршсан, төмөр зам авто зам хөндлөн гулд чиглэсэн онцлогтой юм. Хүн ам зүй, эрүүл мэндийн бусад үзүүлэлтээр нийтийн жишиг болно.
НИЙТЭЛСЭН: 2020-02-16 03:04:43