|
Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.
Шингэний хэрэглээ:
-
Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух
-
Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах
Өөх, тосны хэрэглээ:
-
Олив, наранцэцэг, эрдэнэ шиш, наргил модны тос түлхүү хэрэглэх
-
Транс тос хэрэглэхгүй байх
-
Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
Мах, махан бүтээгдэхүүн:
-
Халуун шөлтэй хоол идэх
-
Өндөг
-
Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
-
Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх
Жимс, хүнсний ногоо:
-
Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
-
Улаан лооль, самар, бууцай, яншуй, хаш, хулуу, лууван, сонгино, сармис, брокколи, вандуй, амтат төмс түлхүү хэрэглэх
Гурил, гурилан бүтээгдэхүүн:
-
Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
-
Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
-
Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах
Сүүн, сүүн бүтээгдэхүүн:
-
Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
-
Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх
|