Зөвлөмж
|
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАНТАЙ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
• Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх • Бага насны хүүхдээс хол байлгах • Тэжээвэр амьтанг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх • 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх • Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх • Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих • Бусад амьтадтай тоглуулахгүй байх • Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх • Амьтанд амны хаалт зүүлгэх • Амьтны хөлийг савантай усаар угаах • Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх • Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах • Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх • Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях • 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх • Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандах
|