+976 - 70273346,    70273705
Зөвлөмж
ИРГЭДЭД ӨГӨХ СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ

Короно вирусын дэгдэлтийн үед хөл хорио тогтоох, тусгаарлах, ажиглах зэрэг хорио цээрийн үед иргэдийн сэтгэл  санаа, тогтворгүй болох хандлага  ажиглагдаж байна. Энэ үед айж түгших, сандрах, бухимдах, гутрах зэрэг нь  өөрийгөө хамгаалах сэтгэлзүйн хэвийн хариу урвал юм.  Дээрхи хариу урвалаас гадна бие махбодын зовиур болох амьсгал олшрох, зүрхний цохилт олшрох, даралт ихсэх, толгой өвдөх, гэдэс базлах, нойргүйдэх зэрэг шинжүүд, сэтгэцийн тулгамдсан асуудал үүсч болно. Иймд урьдчилан сэргийлэх үүднээс доорхи зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

1.    Эрүүл мэндийн яамны цахим зөвлөгөөг дагаж мөрдөх

2.    Сэтгэл санаагаа тайван байлгаж,  эерэг зүйлсийн талаар бодох

3.    Одоогийн нөхцөл байдал, өдөр тутмын үйл ажиллагаагаа зөв төлөвлөх

4.    COVID-19 талаархи буруу ташаа мэдээлэлд авталгүй, үнэн зөв баттай эх сурвалжаас мэдээлэл авч, буруу сөрөг мэдээллийг бусдад тараахгүй байх

5.    Сэтгэлийн таагүй, сөрөг мэдрэмжээ өөрөө мэдэрч, ухаанаараа шийдвэрлэх

6.    Өөрийгөө сэтгэцийн тулгамдсан асуудалтай болсон гэж үзвэл дотроо хадгалалгүй  гэр бүлийнхэн болон хэн нэгэнтэй нээлттэй  ярилцах

7.    Санаа зовох,  амьсгал давчдах зэрэг тохиолдолд амьсгалын дасгалыг уртаар удаан авах, удаан гаргах, гүнзгий хэвлийгээр амьсгалах байдлаар хийх

8.    Гэр бүлдээ амьд харилцааг бий болгож, монгол ардын уламжлалт тоглоом зэргээр тоглох

9.    Ном унших, дуу хөгжим сонсох, бясалгал хийх зэргээр анхаарлаа өөр зүйлд хандуулж,  стрессээс сэргийлэх

Хэрэв таньд нэмэлт зөвлөгөө, асууж тодруулах зүйл гарвал СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН  24 цагийн турш мэдээлэл авах  1800-2000 утсанд хандахыг хүсье.  

 СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД, СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА 

НИЙТЭЛСЭН: 2020-03-01 16:42:53