+976 - 70273346,    70273705
Зөвлөмж
ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХООРОНДЫН ХАРИЛЦААНД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ
  1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны  зөвлөмж, тушаал, удирдамжийг  мөрдөн хэрэгжүүлэх
  2. Тухайн үеийн нөхцөл байдалд шинжлэх ухаанч байр сууринаас хандах
  3. COVID-19 дэгдэлтийн хорио цээрийн улмаас үүссэн сэтгэл түгшилт, айдас, уур бухимдал, сэтгэл гутрал, нойрны хямрал байвал сөрөг мэдрэмжээ өөрөө мэдэрч, ухаанаараа шийдвэрлэх
  4. Баг хамт олон нэг нэгнээ дэмжин,  харилцан хүндэтгэж, урамшуулж ажиллах
  5. Ажиллах орчин нөхцөлд эерэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэх
  6. Цаг үеийн мэдээллийг бусадтай хуваалцах
  7. Сэтгэлээ тайван байлгах,  шаардлагатай үед  хэн нэгэнтэй ярилцаж зөвлөмж авах
  8. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь өөрийн сэтгэл зүйгээ бэлтгэх, ачаалал  даах чадвараа нэмэгдүүлэх

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН  ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДТЭЙ ХАРИЛЦАХАД  

ЗОРИУЛСАН СЭТГЭЛ ЗҮЙН  ЗӨВЛӨГӨӨ

  1. Үйлчлүүлэгчтэй эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээний дагуу зөв харилцах
  2. Үйлчлүүлэгчдэд шаардлагатай сэтгэл зүйн тусламж үйлчилгээг  үзүүлэх
  3. COVID-19 дэгдэлтийн хорио цээрийн улмаас үүссэн сэтгэл түгшилт, айдас, уур бухимдал, сэтгэл гутрал, нойрны хямрал илэрч байвал
  • Илэрч буй зовиур шаналгааг яриулах
  •  COVID-19 талаар ярилцах
  • Үйлчлүүлэгчдэд төрж буй мэдрэмжийг нээх
  1. Сэтгэлзүйн хямралтай холбоотой биеийн зовиур илэрч буй эсэхийг тодруулах
  2. Сөрөг сэтгэл хөдлөл нь дархлаа тогтолцоог хямрааж халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул эерэг уур амьсгалыг бүрдүүлэх талаар зөвлөх

 

НИЙТЭЛСЭН: 2020-03-01 16:42:53