Ажлын байранд тавих шаардлага:
-
Ажилчид амны хаалт зүүх
-
Сандал, орыг 1-1,5 метрийн зайтай байрлуулах
-
Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах
-
Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
-
Спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
-
Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах
-
Тогтмол агаар сэлгэх
-
Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх
-
Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
-
1л усанд 0,25мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих
-
00-г тогтмол цэвэрлэх
Үйлчилгээ үзүүлэхэд:
-
Утас болон цахимаар цаг өгөх
-
Биеийн халуун үзэх
-
Амны хаалт зүүх
-
Тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савалж 1 удаагийн халбагаар таслан авч хэрэглэх. Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй
-
Аль болох картаар тооцоо хийх
-
Гар ариутгагч байрлуулах
-
Хог хаягдлыг уутанд хийж амыг сайтар боож хаях