|
-
Аймгийн хэмжээнд 2022 оны 5 дугаар сарын байдлаар 318 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 184 тохиолдлоор буурсан ба 322 нярай бүртгэгдсэн байна. Жирэмсний хяналтад нийт 718 эмэгтэй байна, 571 жирэмсэнг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 91.07% хамрагдсан. Нийт 130346 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 40662, амбулаторийн үзлэг 72930, идэвхитэй хяналтын 11416 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 7271 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 24.73%, осол гэмтлийн дуудлага 2.49%-ийг эзэлж байна. Стационарт 8342 хүн эмчлэгдэн нийт 62965 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,5 байна.
-
2022 оны 06 дугаар сард Коронавируст халдвар /Ковид-19/-тай 62 иргэнийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулснаас, 49 иргэнийг эмчилж, нас баралт-1, одоогоор 12 иргэн эмчилгээнд хамрагдаж байна.
-
27 сумын ЭМТ-д ЭМГ-аас ажлын хэсэг ажиллаж урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгийн зохион байгуулалт, хамралтын явцад дэмжлэгт хяналт хийж, удаашралтай байгаа ажлыг эрчимжүүлэх чиглэл, албан даалгавар өгч ажиллаа. 27 сумын онцгой комисс сумын эрүүл мэндийн төвүүдэд Коронавируст халдварын нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх, хавьтал тандалт хийх арга зүйн чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгуулсан
-
Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 11920 иргэн хамрагдаж ehospital програмд баталгаажсан байна. Үүнд: эрэгтэй 5960, эмэгтэй 5960 байна. 0-5 насны хүүхэд 1015, 6-17 насны хүүхэд 9925, 18-30 насны иргэн 592, 30-аас дээш насны иргэн 388 хамрагдсан.
-
Цусны донорын –дэлхийн өдөр”-ийг аймгийн хэмжээнд зохион байгуулж, нийт 838 донорыг алдаршуулан, Аймгийн TBS телевизтэй хамтран “Гэр бүлийн хүнэдт донор” 3 гэр бүл, Залуу донор гэр бүлийг хамруулсан телевизийн нэвтрүүлэг зохион байгуулж, ард иргэдэд сурталчлан алдаршуулах арга хэмжээ зохион байгуулсан. Нийт хандалт-16000
-
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Аз жаргалтай төв” төслийн үйл ажиллагаа эхлэн Зуунмод сумын 3-16 насны 8 хүүхдийг хамруулж байна. Хүүхдүүдэд эрүүл мэнд, боловсрол, нөхөн сэргээх тусламж үйлчилгээг 7 хоногт 2 удаа, өдөрт 3 цагаар үйлчилж байна.
-
Дэлхийн тамхигүй өдөр Эрүүл мэндийн газар, Зуунмод сумын хүүхдийн зөвлөлийн сурагчидтай хамтран “Тамхинд биш Тархиндаа хөрөнгө оруулцгаая” уриан дор 6 төрлийн мэдээлэл бэлтгэн Зуунмод сумын иргэдэд сурталчиллаа.
-
Аймгийн ЗДТГ, ЭМГ, БТСГ, Нэпко компани хамтран “Алхалт” номын нээлт зохион байгуулж, өглөөний алхалт хийлээ. Нийт 126 хүн хамрагдсан
-
Улсын тэргүүний Алтанбулаг сумын малчдын нэгдсэн зөвлөгөөнд оролцож урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн зохион байгуулалтын талаар мэдээлэл сурталчилгааг иргэдэд өгсөн. Нийт 100 гаруй иргэн хамрагдсан.
-
Батсүмбэр сумын Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас томилогдсон ажлын хэсэгт ажиллаж, тус төвийн бүтцийг хамтран хэлэлцэн шийдвэрлэсэн.
-
Эрдэнэ суманд байрладаг Өрмөн –уул группын харъяа Хайрын билэг-2 сувиллыг цахимаар магадлан итгэмжлэлд хамруулсан.
-
“Тэрбум мод тарих” аяны хүрээнд Эрүүл мэндийн газрын албан хаагчид нийтийн эзэмшлийн талбайд 87 ширхэг мод тарьж, цэнэг усалгаа хийсэн
-
Халдварт өвчний 7 голомтод ажиллаж, 456 мкв талбайд халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн
-
6 дугаар сард эрүүл мэндийн салбарын хэмжээнд танхимын сургалт 3 удаа 274, цахим сургалт 2 удаа 19, ажлын байрны дадлагажуулах сургалтад 4 хүн, бүсчилсэн сургалт 2 удаа 152 хүн хамрагдаж чадавхжуулсан.
Мэдээ нэгтгэсэн: ХШҮДА асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Баасанхүү
|