|
-
Аймгийн хэмжээнд 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 732 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 316 тохиолдлоор буурсан ба 740 нярай бүртгэгдсэн байна. Жирэмсний хяналтад нийт 707 эмэгтэй байна, 1199 жирэмсэнг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 92.91% хамрагдсан. Нийт 314086 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 112363, амбулаторийн үзлэг 164841, идэвхитэй хяналтын 25294 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 15419 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 24.52%, осол гэмтлийн дуудлага 2.78%-ийг эзэлж байна. Стационарт 15586 хүн эмчлэгдэн нийт 114480 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,3 байна.
-
Эрүүл мэндийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн засах хөгжлийн төв, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага Төв орон нутгийн хөтөлбөр, Төв аймаг дах Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, ТВS телевиз, Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн сайн дурын “Итгэл” бүлгэм, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эх, асран халамжлагч нарт зориулсан 2 өдрийн өдөрлөг-сургалт” олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхэд, 30 эцэг эх, асран халамжлагч хамрагдлаа.
-
Эрүүл мэндийн салбарын 2022 оны жилийн эцсийн тайлан мэдээ гаргаж холбогдох байгууллагуудад хугацаанд нь хүргүүлсэн.
-
Баруун-Зуунмод ӨЭМТ-ийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, гэрээний хэрэгжилтийг жилийн эцсийн байдлаар үнэлсэн.
-
Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисс хуралдаж 11 байгууллагын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа сунгаж, шинээр 2 зөвшөөрөл олгож, 4 зөвшөөрөл цуцалхаар шийдвэрлэсэн
-
НЭМҮТ-ийн Хоол судлалын албатай хамтран Алтанбулаг, Сэргэлэн СЭМТ, БаруунЗуунмод өрхийн эрүүл мэндийн төвд бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхчүүдийг амин дэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх ач холбогдолтой бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, хүртээмж, хэрэглээний байдалд үнэлгээ хийлээ. Тус үнэлгээнд 0-5 насны хүүхэдтэй эхчүүд, жирэмсэн, хөхүүл эхчүүд нийт 60 хүн хамрууллаа.
-
“АМТТАЙГ НЬ БУС ШИМТЭЙГ НЬ СОНГОЁ” сэдэвт сургалт 540 сурагчид, “НАНДИН ОХИД” сургалт 10-12-р ангийн 376 охидод хийлээ. Зуунмод сумын ЕБС, СӨБ-ын эмч, арга зүйч 30 хүнд чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Зуунмод сумын Политехникийн коллежийн нийт 90 оюутнуудыг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулж, БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, НҮЭМ сэдвээр сургалт хийлээ.
-
ЭНҮТ-II төвд Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн сувилагч “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” ажлын байрны дадлагажуулах 3 хоногийн сургалтад хамрагдлаа. Эх баригч нарын үндэсний зөвлөгөөнд төрөх тасгийн эх баригч хамрагдлаа. Цахимаар 2 удаа 60, танхимаар 7 удаа 39 эмч мэргэжилтэн чадавхжуулах сургалтад хамрагдлаа
-
Гэдэсний халдвар - 5, Амьсгалын замын халдвар-3 тохиолдолд тандалт судлагаа хийж, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн.
-
Улирлын томуугийн дархлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж, аймгийн хэмжээнд эрсдэлт бүлгийн хүн амд хийгдэх 12810 хүн тун томуугийн вакцин татан авч, хуваарилсан, вакцинжуулалтын хамрагдалт 70 хувьтай байна.
-
Дэлхийн ХДХВ/ДОХ-ын өдрийг “Тэгш байдлыг хангая, хүн бүр оролцоё” уриан дор тэмдэглэн төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагуудыг нэгдэхийг уриаллаа. ХДХВ/ДОХ-ын талаар мэдээлэл, сурталчилгааг цахим хуудсаар иргэдэд хүргэсэн. Хандалт 5400.
-
Ковид-19 халдварын 2 голомтод 382 м3 талбайд эцсийн халдваргүйтэл хийлээ.
-
Орчны эрүүл мэндийн лабораторид нийт 336 сорьцод хими нян судлалын шинжилгээ хийж гүйцэтгэсэн. Үүнд: Химийн лабораторид Унд ахуйн усны 26 усанд 416 үзүүлэлтээр шинжилгээг хийж гүйцэтгэхэд стандартын шаардлага хангаагүй сорьц илрээгүй байна. Нян судлалын лабораторид нийт 310 сорьцод 375 үзүүлэлтээр шинжилгээг хийж гүйцэтгэснээс стандартын шаардлага хангаагүй 17 сорьц байна.
|