+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2024 ОНЫ 02 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ХҮРЭЭНД:

  1. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН  ХҮРЭЭНД:
  • Тусгай зөвшөөрөл олгох комиссын 2024 оны анхдугаар хурлаар шинээр 1 хувийн эмийн сангийн зөвшөөрөл, 4 ЭМБ-ын тусгай зөвшөөрлийг сунгасан.
  • ЭМС-ын 2023 оны А/402 тушаалын дагуу Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх орон тооны бус шинжээчийн сонгон шалгаруулалтыг 2024.03.01-ийг хүртэл зарласан. 

 

Эмнэлгийн тусламж үйлчилгээ:

  1. Аймгийн хэмжээнд 2024 оны 01 дүгээр сарын байдлаар 62 эх төрж өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буурсан ба 62 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 652 эмэгтэй байна, 102 жирэмсэн эхийг шинээр хяналтад авч, эхний 3 сартай хяналтад 86.44% хамрагдсан. Нийт үзлэг 26234, урьдчилан сэргийлэх үзлэг 5970, амбулаторийн үзлэг 16456, идэвхтэй хяналтаар 2313 хүнд үзлэг хийж, гэрийн идэвхтэй хяналт 1331 буюу 5.07%, гэрийн дуудлага 164 буюу 0.63%-ийг тус тус эзэлж байна. Түргэн тусламжийн дуудлагаар 1451 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 1857 хүн эмчлэгдэн нийт 12662 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 6.8 байна.
  2. Аймгийн хэмжээнд нийт 41 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 14.63%, хорт хавдрын нас баралт 14 тохиолдол буюу 34.15%, гадны шалтгаант нас баралт 4 буюу 9.76%-ийг эзэлж байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 амьд төрөлтөд 32.26 промиль байгаа нь өмнөх оны тухайн үеэс 28.48 промилиор буурсан үзүүлэлттэй. Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй байна.
  3. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, 26 сумын Эрүүл мэндийн төв, өрхийн Эрүүл мэндийн төв, жилийн турш үйл ажиллагаа тогтмол явуулдаг 7 сувилал, 45 хувийн эмийн сан, 2 ариутгал, халдваргүйжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг 2 ЭМБ, Зуунмод суманд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 2 ортой хувийн эмнэлэгт ЭМС-ын “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай” А/69 дүгээр тушаалыг 18 хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий төлөвлөгөөний хамт хүргүүлсэн.
  4. Эрүүл мэндийн газрын 57 албан хаагч аймгийн Шуурхай штабт хариуцлагатай жижүүрийн үүрэг ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэн ажиллаж, өдөр тутмын мэдээ, судалгааг нэгтгэн улсын Онцгой комисст хүргүүлэн ажиллаж байна.
  5. Алслагдсан хөдөөгийн малчид, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүд, нярай болон 0-5 насны хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, мөн эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүд, Хүүхэд, Дотрын нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэгийн баг Эрдэнэсант, Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл суманд 02 дугаар сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж, нийт 176 иргэнд хүрч үйлчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн, /Дэлгэрхаан сум- 32, Бүрэн сум –  60, Эрдэнэсант сум -  23, Баян-Өнжүүл сум – 61 иргэн/, АНЭ-т шинжилгээнд хамруулах-7, СЭМТ-д 3 иргэнийг хэвтүүлж, Сумын эмчийн хяналтад 15 иргэнийг шилжүүлж ажилласан.
  6. ДЭМБ-ын санхүүжилтээр өрх, сумдын 69 багийн эмч нарт 11 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий багийн эмчийн цүнх, дагалдах хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийг хуваарилан, 6 суманд бүлээцүүлэх хөнжил, термостатыг олгосон байна.
  7. Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндрэлтэй байгаа малчин өрхөд хүрч үйлчлэх ажлын хэсэгт Нэгдсэн эмнэлгийн 8 их эмч, Өрхийн Эрүүл мэндийн төвийн 2 их эмчийг томилон ажиллуулан, МЭИК-ны харьяа Төв эм хангамж эмийн сангаар 20 сая төгрөгийн нэн шаардлагатай эмийн багц үүсгэн, эмч нарын үзлэгт хамрагдах 1180 малчин өрхөд олгосон байна.
  8. Өвөлжилтийн мэдээг нэгтгэн 14 хоног тутам ЭМЯ, УОК-т хүргүүлэн ажиллаж байна. 2024.02.22-ны байдлаар: Отроор өвөлжиж буй нийт өрхийн тоо -210, иргэн -476, Аймаг дотроо өвөлжиж буй нийт иргэн -131, Өөр сум, аймагт яваа иргэний тоо-224, Өөр сум аймгаас ирсэн иргэний тоо-73. Үүнээс: Жирэмсэн -0, 0-5 насны хүүхэд-58, Өндөр настан-32, Тусгай хэрэгцээт иргэн /ХБИ/-13, Архаг суурь өвчтэй хүний тоо-41. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж хэвийн, дунджаар 2-3 сарын нөөцтэй, СЭМТ-д шаардлагатай тохиолдолд хамтран байгуулсан гэрээний дагуу шатахуунаар хангагдан ажиллаж байна. Түргэн тусламжийн 54 автомашинтайгаар тусламж үйлчилгээг үзүүлж байна.
  9. 2024 онд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуурын тендерийг 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр зарласан, 03 дугаар сарын 07-ны өдөр нээхээр ажиллаж байна.
  10. ЭЭХХЗГ-т төлбөрийг төрөөс хариуцах эмийн тайлан мэдээ, эрт илрүүлэг үзлэгийн нөөцийн мэдээ, 2023 онд худалдан авсан эм,эмнэлгийн хэрэгслийг тайланг хүргүүлсэн.

 

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:

 

  1. Хавдрын эсрэг анхаарал хандуулах дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамж, төлөвлөгөө гарган хүргүүлсэн ба аймгийн хэмжээнд хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг 5571, сургалт 823 иргэнд тус тус хүргэн, хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг өгсөн байна.
  2. Аймгийн хэмжээнд хавдрын улмаас эмчийн хяналтад байдаг 928 иргэний судалгаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зонхилон тохиолдож буй хавдрын нэр төрөл, хавдраар өвчилсөн иргэдийн нас, хүйс, хавдрын шалтгаант нас баралтад дүгнэлт хийж ажиллалаа.
  3. 2024 онд Эрүүл мэндийн салбарт хэрэгжих хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөний жагсаалт, “Энэ жилдээ Эрүүл жиндээ-2” аяныг 2024 оны 02-03 сар хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг  ЭМБ-дад хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр:

  1. Вируст гепатитын болон дархлаажуулалтын сарын мэдээ, эрүүл мэндийн салбарт гарсан хог хаягдлын мэдээг ХӨСҮТ-д хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд 01 сард нийт 1340.95 кг халдвартай болон бусад хог хаягдал гарсан байгаагаас халдвартай хог хаягдал 821.1кг, хурц үзүүртэй иртэй хог хаягдал 489.8 кг, эмгэг хог хаягдал 29.6 кг, химийн хог хаягдал 0.45 кг тус тус гарсан байна
  2. Орчны эрүүл мэндийн хими, нян судлалын лабораторид Төв чандмань дулааны эрчим хүчний харьяа 26 худгаас нийт 52 сорьц ирж 416 үзүүлэлтээр, АНЭ-ийн диализ аппаратын 4 сорьц, бохир усны сорьц-2 ирж сорилт шинжилгээг гүйцэтгэсэн.
  3. 2023 оны 3-р сарын 1-ээс 2023 оны 9-р сарын 30-ны өдрийн хооронд эрт илрүүлэгт хамрагдсан иргэдээс элэгний В, С вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан, баталгаажуулах шинжилгээнд хамрагдсан, онош батлагдсан, эмчилгээнд хамрагдсан иргэдийн судалгаа, Хүний папилома вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн судалгаа,  Бэлгийн замаар дамжих халдварт өвчний эрсдэлт бүлгийн судалгааг сум, сумаар гарган, ХӨСҮТ-д илгээсэн.

Мэдээлэл, сургалт сурталчилгаа:

  1. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт:

Нийт чадавхжуулсан эмч мэргэжилтэн-давхардсан тоогоор 281. Үүнд:

  • 2024 оны 04 сард Магадлан итгэмжлэлийн хугацаа дуусах 8 эрүүл мэндийн байгууллага, шинээр магадлан итгэмжлэлд хамрагдах 2 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад цахимаар 3 удаа сургалт зохион байгуулж, нийт 150 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг ажлын байранд чадавхжуулсан.
  • ЭМГ-ын даргын баталсан удирдамж хөтөлбөрийн дагуу ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Аргалант сумын Эрүүл мэндийн төвд ЭМС-ын 2020 оны А/179 тоот тушаалын дагуу магадлан итгэмжлэл бэлтгэх зорилгоор ажлын байранд зөвлөн тусалж ажилласан.
  • 02 дугаар сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл “НҮНЭ, эх, хүүхдийн нэрийн хяналт хийх аргачлал, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, худалдан авах, зарцуулах, тайлагнах журам” сэдэвт цахим сургалт зохион байгуулж,  аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төвийн нийт 58 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамруулж,  чадавхжуулсан.
  • “Эх барихын үжил, үжлийн шокийн оношилгоо, эмчилгээ”, Эх барихын цус алдалт, цус алдалтын шокийн оношилгоо, эмчилгээ урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалт Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан ба аймгийн Нэгдсэн эмнэлгийн 6 эмч, сувилагч нар хамрагдсан.
  • 2024 оны 02 сарын 21-ний өдөр ЭМДҮЗ-ийн гишүүн Н.Одонгуагаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн төр, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын 60 эмнэлгийн мэргэжилтэнд ЭМДҮЗ-ийн 06, 08, 11 дүгээр тогтоолын төслийг танилцуулан, цахим шинэчлэлийн талаар нэгдсэн ойлголт өгч ажилласан.
    1. Иргэд, бусад байгууллагын албан хаагчдад зориулсан сургалт:

Нийт иргэдэд мэдээлэл хүргэсэн- 5351. Үүнд:

  • Энэ жилдээ Эрүүл жиндээ 2 аяны хүрээнд ЭМГ-ын Залуучуудын зөвлөлөөс “Явган алхалтын ач тус” өглөөний алхалтын арга хэмжээг зохион байгуулж, нийт 21 албан хаагч хамрагдсан.
  • Сар шинийн баяртай холбогдуулан Хоол хүнсний эрүүл ахуй, Байгальд ээлтэй шинэлцгээе, ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөлдөлт, осголтоос урьдчилан сэргийлэх зэрэг 41 удаагийн эрүүл мэндийн сурталчилгааны мэдээлэл зөвлөмж мэдээллийг ЭМГ-ын цахим хуудсаар оруулж, 5330 хүн хандаж мэдээлэл авсан байна.

 

НИЙТЭЛСЭН: 2024-03-02 01:27:03