+976 - 70273346,    70273705
ЭМГ-ын 1 дүгээр сарын мэдээ
  1. Эрүүл мэндийн газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан батлуулсан
  2. Эрүүл мэндийн салбарын Хүний нөөц, хүчин чадлын тайланг нэгтгэсэн. Төв аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 1313 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан ажиллаж байна.
  3. Жирэмсний хяналтын чанарыг үнэлэх “Гэр үнэлгээний аргачлал” сэдэвт тайлангийн хурал зохион байгуулав. Хурлаар 27 сумын Эрүүл мэндийн төвд хэрэгжүүлсэн жирэмсний хяналтын чанарын үр дүнг тооцож, 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн ойлголт чиглэлтэй болсон. Нийт  60 хүн хамрагдсан. 
  4. ЭМЯ- ны “Эрүүл мэндийг дэмжих сан”-д 10 төрлийн нийт 198.8 сая төгрөгний төсөл бичиж хүргүүлсэн.
  5. АНЭ-т шаардлагатай байгаа “Хяналтын монитор, унтуулгын аппарат”-ын техникийн тодорхойлолтыг боловсруулж орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн.
  6.  “Хором бүрээ хайрлая” унаж бэртэхээс сэргийлэх аяны удирдамж, төлөвлөгөөг  боловсруулан 27 сумын ЭМТ, Онцгой байдлын газар, Цагдаагийн газарт хүргүүлсэн.
  7. TBS телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт “ Эрчүүдийн эрүүл мэнд” сэдвээр ярилцлага өгсөн.
  8. Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд  “Жирэмсний хяналтын чанарыг үнэлэх” удирдамжийн дагуу 9 эхийн жирэмсний хяналтын картад үнэлгээ хийж, эмч, эмнэлгийн ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Савны гадуурх жирэмсэн эхийг газар дээр нь оношилж, тусламж үйлчилгээ үзүүлэн, нарийн мэргэжлийн эмчид хүлээлгэн өгч эхийн амь насыг аварсан.
  9. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн их эмчтэй хамтран “Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээ”, “Жирэмсний хяналтын чанарыг үнэлэх нь” сэдэвт бүсчилсэн ажлын байрны сургалтыг Эрдэнэсант, Жаргалант суманд зохион байгуулж, 9 сумын нийт 40 эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдийг хамруулан чадавхжуулсан.
  10. 2019 онд бүртгэгдсэн 4 амьгүй төрөлт, 3 нярайн эндэгдлийн магадлан хэлэлцэх хурал зохион байгуулж, хурлын тэмдэглэл, материалыг ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанд хүргүүлсэн.
  11. 2020 оны эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн захиалгыг 26 сум болон АНЭ-ээс авч, нэгтгэн аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлэн, 01 дүгээр сарын 15-ны өдөр тендерийг зарласан.
  12. Зуунмод сумын 6 эмийн сангийн үйл ажиллагаанд МХГ-тай хамтран явцын хяналт, үнэлгээ хийж, зөвлөн тусалсан.
  13. Магадлан итгэмжлэлд хамрагдах АНЭ, Баян, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Баянцогт, Аксион эмнэлэг, Арга билэг сувиллын материалыг хянаж, ЭМХТөвд хүргүүлсэн.
  14.  Гематологи, биохими, шээсний анализатор дээр ажиллах ур чадварын сургалт зохион байгууллаа. Өрх, сумын эрүүл мэндийн төвийн 14 лаборант, холбогдох мэргэжилтнүүд, нийт 25 хүн хамруулан, тендерийн дагуу нийлүүлэгдсэн гематологи, биохими, шээсний анализаторын тоног төхөөрөмж дээр дадлагажуулсан.
  15. Баянжаргалан сумын эрүүл мэндийн төвийн лаборантаар ажиллах сувилагчийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт 14 хоногийн ажлын байрны сургалтад хамруулсан.
  16. Томуу өвчний дэгдэлттэй холбоотойгоор ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох тухай саналыг аймгийн ЗДТГ-т хүргүүлэн сурагчдын амралтыг 7 хоногийн хугацаагаар сунгуулсан.
  17. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 7 сургууль,  3 дотуур байрны нийт 8500 мкв, 10 цэцэрлэгийн   9560 мкв талбайд ариутгал хийсэн.
  18. АНЭ, ЭМГ, ӨЭМТ-ийн эмч нарт томуугийн цаг үеийн байдал, статистик мэдээлллийн дүн шинжилгээний чиглэлээр сургалт зохион байгуулсан.
  19. Сэнт Пауль сургуулийн багш ажилчдад коронавирусийн халдвар, үүнээс урьдчилан сэргийлэх нь сэдвээр сургалт зохион байгуулсан.

 

 

  1. Короновирусын халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч ажилласан. Үүнд:

 

  • Коронавирусийн үед ажиллах төлөвлөгөөг боловсруулан батлуулсан.
  • 27 сумын Эрүүл мэндийн төвд 13.5 сая төгрөгний бензиний нөөц бүрдүүлсэн
  • 12 сая төгрөгний үнэ бүхий зайнаас оношилдог халуун хэмжигч электрон аппаратаар 26 сум, Зуунмод сумын 6 багийн эмч нарыг хангасан
  • 26 СЭМТ-ийг 11.3 сая төгрөгний үнэ бүхий 104 ширхэг пульсоксиметрээр хангалаа.
  • ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТөвүүдэд хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодисын нөөцийн судалгааг гарган хүргүүлсэн.
  • Шаардлагатай байгаа хамгаалах хувцас хэрэгслийн жагсаалт, ариутгалын бодисын нөөцийн судалгааг гарган Аймгийн онцгой комисст хүргүүлсэн.
  • Орон нутгийн телевизээр цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тогтмол түгээн ажиллаж байна
  • ЭМГ-т 92 ширхэг N95 стандарт маск, 400 ширхэг санитолын нөөц бүрдүүлсэн
  • Цаг үеийн байдалтай уялдуулан 1 дүгээр сарын 26, 28-ны өдрүүдэд 26 сумын Эрүүл мэндийн тэвтэй холбогдож, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авч, нэгтгэн удирдлагуудыг мэдээллээр хангасан. 

 

2020.01.29

 

НИЙТЭЛСЭН: 2020-01-29 00:00:00