+976 - 70273346,    70273705
ЭМГ-ын 2 дугаар сарын мэдээ

1.      Коронавирусын сэжигтэй 6 тохиолдолд хариу арга хэмжээ авч шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д тээвэрлэн хүргэсэн. Бүх хариу сөрөг гарсан.

2.      Сэжигтэй тохиолдолд Короно вирусын шинжилгээ авах бэлдэцийн бэлэн байдлыг хангасан.

3.      Эрүүл мэндийн яаманд батлагдсан 100, сэжигтэй 100 тохиолдол, өвчтний хүндрэл 30 хувь, нас баралт 3 хувиар тооцоолон 1 сарын хугацаанд шаардагдах төсөв санхүүгийн тооцооллыг хүргүүлсэн. Аймгийн онцгой комисст нэн шаардлагатай хамгаалах хувцас хэрэглэлийн судалгааг 2 удаа гарган хүргүүлсэн.

4.      Короно вирусын бэлэн байдлыг хангах, нөөц бүрдүүлэх хүрээнд ДЭМБ-аас 500 ширхэг маск, ЭМЯ-ны шуурхайн албанаас 1500 ширхэг гарын авлага, Засаг даргын нөөц хөрөнгөөс 11.4 сая төгрөгөөр нэг удаагийн хамгаалах өмсгөл, N95 амны хаалт 300 ширхэг, халуун хэмжигч 22 ширхэг, АНЭ-ийн тусгаарлах өрөөний вакум хаалт зэргийг шийдвэрлэсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэн 2000 ширхэг Турк маск, санитол 100 ширхэг хандивласан бол аймгийн Мал эмнэлгийн газар хувийн хамгаалах хувцасны иж бүрдэл 20 ширхэг, 16 л багтаамжтай цэнэглэдэг автомакс 1 ширхэг, хлорын шохой 50 кг, ариутгалын бодис 4 уут, 70% спирт 5 литр тус тус нийлүүллээ.

5.      Дээрх хангалтын хувиарлалтыг хийж АНЭ-т 50 ширхэг, ӨЭМТ-д 10 ширэхг, 26 СЭМТ-үүдэд тус бүр 5 ширхэг, ЦГ-т 5 ширхэг, МХГ-т 5 ширхэг, ОБГ-т 5 ширхэг хамгаалах хувцас, амны хаалтаар тус тус хангасан.

6.      ЭМГ-ийн ЗХӨТСТөв нь 12 албан байгууллага, аж ахуй нэгжийн хүсэлтийн дагуу  15824 мкв талбайд, Цагаан баавгайт ХХК 80 аж ахуй нэгжийн 11110 мкв талбайд тус бүр халдваргүйтгэл хийсэн.

7.      Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 02 дугаар сарын 18-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл эрүүл мэндийн салбарын ажилтнууд жижүүрийн үүрэг гүйцэтгэж Өндөр дов, дөрөвдүгээр зөрлөгийн постоор нэвтэрч байгаа нийт 3043 автомашины 4563 хүний халуун хэмжсэн. Сэжигтэй болон халуурсан тохиолдол бүртгэгдээгүй, иргэдэд тогтмол маск зүүх  шаардлага тавьж ажилласан.

8.      ЭМС-ын А/93, А/126 дугаар тушаал, ЭМС-ын 19 тоот албан даалгавар, Аймгийн Засаг даргын А/92 дугаар захирамжийг үндэслэн ЭМГ-ын даргын а/16 тоот тушаалыг төлөвлөн боловсруулж, 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хариуцлагатай жижүүрийг томилон 24 цагаар ажиллуулж өдөр бүр 17:30-19:00 цагийн хооронд Эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээг нэгтгэн аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлэн ажиллаж байна.

9.      ЭМС-ын А/36  дугаар тушаалыг үндэслэн ЭМГ-ын даргын А/18 тоот тушаалаар сар шинийн хариуцлагатай жижүүрийг 2 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд томилон ажиллуулсан. Сар шинийн баяраар аймгийн хэмжээнд 13 эх төрж, 3 хүн /хавдар/ нас барсан, яаралтай тусламжийн тасгаар нийт 290 хүнд, түргэн тусламжаар нийт 223 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

10.  Улсын онцгой комиссын 02 дугаар тогтоолын дагуу аймгийн хэмжээнд 2 тусгаарлах байрны бэлэн байдлыг хангаж, 2020 оны 02 дугаар сарын 12-25-ны хооронд олон улсын нислэгээр ирсэн Төв аймгийн харъяат болон нутаг дэвсгэр дээр байгаа нийт 58 хүний судалгааг гаргаж, хүмүүсийг бүрэн ажиглалтад авч тандалт судалгаа хийн, утсаар заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

11.  Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотогол хийж, аймгийн Онцгой байдлын газраар хянуулж, баталгаажуулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирүсийн үеийн эрсдлийн үнэлгээний аргачлалыг дагуу аймгийн эрсдлийн үнэлгээг боловсруулан, аймгийн Онцгой байдлын даргаар хянуулан баталгаажуулж, ЭМЯ-д хүргэсэн.

12.  Яаралтай тусламж, өвөлжилтийн 14 хоногийн мэдээг 26 сум, өрхийн Эүүл мэндийн төвөөс авч нэгтгэн ЭМЯ болон удирдлагуудыг мэдээллээр хангасан.

13.  ЭМГазрын даргын батлагдсан удирдамжийн дагуу 2020 онд магадлан итгэмжлэлд хамрагдах  Арга билэг сувилал, Баян СЭМТөвийн тусламж, үйлчилгээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж мэргэжил арга зүйгээр ханган зөвлөн тусалж ажилласан.

14.  Баян-Өнжүүл сумын Эрүүл мэндийн төвд АНЭ-ийн хүүхдийн эмчтэй хамтран дэмжлэгт хяналт  хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

15.  Зуунмод сумын Эдельвайс сувилалд үнэлгээ хийн зөвлөн тусалж, ажилласан.

16.  Аймгийн нэгдсэн төлөвлөгөө, Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, Үндсэн чиглэл, Сайдын гэрээ, урианы жилийн ажлын төлөвлөгөөнүүдийг хяналтад авч эзэнжүүлсэн.

17.  СЭМТ-ийн жишиг гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан НБХ-т хүргүүлсэн

18.  12 үндэсний хөтөлбөрүүдийн 2019 оны хэрэгжилтийг нэгтгэн, ЭМЯ-нд хугацаанд хүргүүллээ.

19.  ЭМГ-ын эрх бүхий 6 албан хаагчаас Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг 2019 оны байдлаар шинэчлэн гаргуулсан.

20.  Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудын 2019 оны үйл ажиллагааны тайланг нэгтгэн шалгаж, боловсруулалт хийн Эрүүл мэндийн хөгжлийн төвд хугацаанд нь тайлагнаж ажилласан.

21.  ЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу “НҮЭМ, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний чиглэлээр 2020 онд хийх ажлыг хамтран төлөвлөх” хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт ЭМГ, АНЭ-ийн удирдлагууд, эх барих, нярайн эмч, мэргэжилтнүүд 10 хүн оролцсон.

22.  Урьдчилан сэргийлэх багцын үзлэг хийхтэй холбогдуулан бүх сумдаас эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийн судалгаа авч байна. Одоогоор 9 сум судалгаа ирүүлсэн.

23.  Эмийн тендер 02 дугаар сарын 14-ны өдөр нээгдэж, нийт 32 багцад 24 ХХК оролцсоноос 21 багцад нийт 11 ХХК шалгарсан. Үнэлгээний хороо 02 дугаар сарын 28-ны өдөр үнэлгээ хийж дуусаж байна, мэдэгдлийг 03 дугаар сарын 02-ны өдөр ХХК-уудад хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

СУРГАЛТ:

24.  СЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудад шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, сэжигтэй болзошгүй тохиолдлын үед авах арга хэмжээ, халдварын сэргийлэлт хяналт үйл ажиллагааны чиглэлээр 4 удаа цахим сургалт зохион байгуулсан

25.  Жирэмсний хяналтын чанарыг үнэлэх, хүүхдэд зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЭМГ, АНЭ-тэй хамтран Баян-Өнжүүл, Баянцогт сумдын ЭМТ-үүдэд бүсийн сургалт зохион байгуулж, ажлын байранд 75 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг чадавхжуулсан.

26.  Архидан согтуурахаас сэргийлье- өдрийн хүрээнд Төв аймаг ШШГГ-ын  18 албан хаагчдад  "Архийг биш-Эрүүл мэнд, гэр бүлээ сонгоё" сэдэвт сургалт зохион байгуулсан

27.   ГБХЗХГ-тай хамтран Цагдаагийн газрын 40 алба хаагчдад “Жирэмсэн үеийн сэтгэл зүй” сэдэвт сургалт зохион байгуулсан

28.  Цагдаагийн газрын 50 албан хаагчдад хамгаалах хувцас өмсөх тайлах дараалал сэдвээр үзүүлэх сургалт зохион байгуулсан.

29.  Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн асрагч нарт аиутгалын автомаксыг ажиллуулах, халдваргүйтгэл хийх заавар зөвлөмж өгч ажилласан.

МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА:

30.  Аймгийн TBS телевизээр улирлын ТТТӨ-ийн талаарх цаг үеийн мэдээлэл зөвлөгөөг 3 удаа, шинэ коронавирусын халдварын албан ёсны мэдээ, мэдээлэл, урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмж, бэлэн байдал, хангалтын мэдээллийг 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн өдөр бүр буюу нийт 28 удаа ЭМГ-ын удирдлагууд албан ёсны мэдээлэл хийсэн.

31.  Мөн TBS телевизээр “Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх”, “Гараа тогтмол савандаж угаах”, “Амны маск тогтмол зүүх”, “Коронавирусаас сэргийлэх”, “Амны хаалт гэртээ хийх зөвлөгөө”,  “Коронавирусаас сэргийлэх-Мэндээгийн зөвлөгөө” гэсэн 6 төрлийн шторк мэдээллийг өгч, өдөрт 14-16 удаагийн давтамжтайгаар олон нийтэд цацаж байна.

32.  ЭМЯ, ЗӨСҮТ-өөс ирсэн 10 заавар, зөвлөмжийг тухай бүрт эрүүл мэндийн байгууллагуудад хүргэсэн. Эрүүл мэндийн байгууллага, аж ахуй нэгж албан байгууллагад цэвэрлэгээ халдваргүйтгэл хийх заавар, зөвлөмжийг боловсруулан хүргүүлсэн. Шинэ коронавирусын халдварын цаг үеийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг байгууллагын вэб, фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна.

33.  Гараа зөв угаах, амны хаалтаа зөв сонгож хэрэглэх, жавелионы уусмалыг найруулах заавар, дархлаа дэмжих цэгэн иллэг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх гэсэн мэдээллийг багтаасан “Танай гэр бүлийн Эрүүл мэндийн зөвлөмж” гарын авлагыг  Зуунмод суманд 700 ширэхг, СЭМТ-үүдэд 3181 ширхэг тараасан байна.

34.  Аймгийн төвийн зах, худалдааны газруудаар “Амьсгалын замын халдвараас сэргийлж Та амны хаалттай үйлчлүүлнэ үү” , өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд хүний гар хүрсэн эд зүйлийг цэвэрлэх, халдваргүйтгэлийн уусмал найруулах зөвлөмжийг хүргүүлсэн.

35.  ЭМГ-аас Албан байгууллагууд руу албан хаагчдын гар угаах орчин нөхцлийг бүрдүүлэх, гараа тогтмол угаах, маск зүүх, ажлын байрны чийгтэй цэвэрлэгээг сайжуулах агуулга бүхий албан тоотыг 2 удаа  хүргүүлсэн.

36.  “Хором бүрээ хайрлая” унаж бэртэхээс сэргийлэх аяны хүрээнд 580 ширхэг гарын авлага, тараах материал бэлтгэн иргэдэд тарааж, Эрүүл мэндийн газрын веб хуудас, фейсбүүк хуудсаар зөвлөмж байршуулан иргэдэд сурталчиллаа. ТBS телевизээр аяны талаар ярилцлага, богино хэмжээний шторк бэлтгэн олон нийтэд хүргэсэн.

 

НИЙТЭЛСЭН: 2020-02-28 00:00:00