+976 - 70273346,    70273705
Эрүүл мэндийн газрын 4 дүгээр сарын мэдээ

1.      Аймгийн хэмжээнд 2020 оны 03 сарын байдлаар 268 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 16 тохиолдлоор өссөн ба 267 нярай бүртгэгдсэн байна. Нийт 72880 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 22478, амбулаторийн үзлэг 35678, идэвхитэй хяналтын 6746 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 5347 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 1389 буюу 25.9%, осол гэмтлийн дуудлага 122  буюу 2.28%-ийг эзэлж байна. Стационарт 3805  хүн эмчлэгдэн нийт 27705 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,3 байна.

2.      Магадлан итгэмжлэлд АНЭ, Баян, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Баянцогт сумын Эрүүл мэндийн төвүүд, Арга билэг сувилал, Аксион эмнэлгүүдийг хамруулсан

3.      1-р улирлын байдлаар 868 жирэмсэн эхийг ургийн гажиг илрүүлэх шинжилгээнд хамруулан, 3 ургийн гажиг илрүүлсэн. /2-бөөрний гажиг ЭХЭМҮТ-ийн хяналтад шилжүүлсэн. 1-зүрх судасны гажиг илрүүлэн төрсөн/

4.      Халдварт өвчний нийт сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хачигт халдвар 3, гахайн хавдар 1, салхин цэцэг 1, Гэдэсний халдвар 3, хоолны хордлого 4 тус бүр бүртгэгдсэн байна. Хавьтлын судалгааг хийж, голомтын ариутгал халдваргүйтгэл хийсэн. Томуу, томуу төст өвчин өмнөх оны мөн үеэс 4.3%-аар буурсан үзүүлэлттэй байна.

5.      Зуунмод сумын 6 багийн гэр хорооллын айлуудын 2989 нүхэн жорлонд, 8 аж ахуй нэгжийн 4650 мкв талбайд урьдчилан сэргийлэх  халдваргүйжүүлэлт хийж, тусгаарлан ажиглах 3 байранд /Ахмадын сувилал, Баянбайгаль, Баянхангай амралтын газар/ эцсийн халдваргүйжүүлэлтийг 5780 мкв талбайд хийж гүйцэтгэв. Батсүмбэр сумын Ахмадын үндэсний төвийн бохирын цооног хальсан хөрсөнд халдваргүйжүүлэлтийг 500 мкв талбайд хийж гүйцэтгэсэн. 

6.      Аймгийн харъяат тусгаарлан ажиглах байрнаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн 19 иргэнд харъяа Эрүүл мэндийн төвүүд өдөр тутам хяналт тавин ажиллаж байна.

7.      Дэлхийн зөн ОУ-ын 8.9 сая төгрөгний санхүүжилтээр “Аюулгүй ус” төсөл хэрэгжүүлж, Зуунмод сумын 4-р багийн зорилтот 50 өрх, 130 хүүхдэд усны зориулалтын сав, гарын алчуур тараан “Хуванцар савны хэрэглээ”, “Усны аюулгүй байдал эрүүл ахуй” сэдвээр сургалт зохион байгуулан, зөвлөмж өгч ажиллалаа

8.      Орчны эрүүл мэндийн лабораторид ундны усны  30 сорьцын 660 үзүүлэлтээр хими, 51 сорьцын 204 үзүүлэлтээр нян судлалын шинжилгээ хийхэд 100% стандартын шаардлага хангасан байна.

9.      Өндөр дов, 4-р зөрлөгийн пост дээр ЭМГ-ын ажилчид хуваарийн дагуу ажиллаж, халуун хэмжиж байна.

10.  Бүсчилсэн сургалт 4, цахим сургалт 3, танхимын сургалт 1 нийт 8 удаагийн сургалт зохион байгуулж 336 эмч, эмнэлгийн ажилтныг чадавхжууллаа.

11.  TBS телевизийн Эрүүл мэндийн цаг нэвтрүүлгээр “Таргалалт”, “Зөв хооллолт” сэдэвт ярилцлага өгч, олон нийтэд мэдээлэл түгээсэн.

12.  ЭМЯ-ны 108.0 сая төгрөгний санхүүжилтээр Бүрэн сумын Эрүүл мэндийн төвд рентген аппарат нийлүүлэгдсэн

Дэлхийн Зөн ОУ-ын байгуулллагын төв орон нутгийн хөгжлийн төвөөс 6.0 сая төгрөгний хувийн хамгаалах хувцас хэрэглэл хүлээн авч 8 сумын Эрүүл мэндийн төвд хувиарлан өгсөн. Солонгосын сайн дурын байгууллага 10000 ширхэг нэг удаагийн маск, иргэн 24 ширхэг халуун хэмжигч аппарат хандивласан. Эрүүл мэндийн байгууллагуудын хувийн хамгаалах хэрэгслийн бэлэн байдал 60.0-90.0% болж нэмэгдсэн.

НИЙТЭЛСЭН: 2020-04-30 00:00:00