|
-
Аймгийн хэмжээнд 2020 оны 04 сарын байдлаар 349 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 2 тохиолдлоор өссөн ба 350 нярай бүртгэгдсэн байна. Нийт 102421 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 34461, амбулаторийн үзлэг 47747, идэвхитэй хяналтын 9233 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 6744 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 1750 буюу 25.95%, осол гэмтлийн дуудлага 164 буюу 2.43%-ийг эзэлж байна. Стационарт 4999 хүн эмчлэгдэн нийт 36466 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,3 байна.
-
Аймгийн Эрүүл мэндийн газрын төлөвлөгөөт хяналт-шинжилгээ, үнэлгээг Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/179 тоот тушаалаар батлагдсан Сум, тосгоны эрүүл мэндийн төвийг магадлан шинжлэх шинэ шалгуур үзүүлэлтийн дагуу 26 сумын Эрүүл мэндийн төвд зохион байгууллаа.
-
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2015-2020 онд төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний гэрээ, гэрээний хэрэгжилтэд хяналт хийлээ. 2015-2020 онд гэрээгээр 74 эмч, эмнэлгийн мэргэжилтэн үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр суралцаж, 100% гэрээний дагуу тогтвор суурьшилтай ажиллаж байна
-
Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хуралдаан зохион байгууллаа. Хурлаар нийт 17 асуудлыг авч хэлэлцсэн. 4 эрүүл мэндийн байгууллагын хүчинтэй хугацааг сунгаж, 2 байгууллагад шаардлага биелүүлэх албан тоот хүргүүллээ. Шинээр ирсэн 5 төсөл тэргүүлэх чиглэлд нийцээгүй учир дэмжигдээгүй, 2 эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг хяналтын чиг үүрэг бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн 3 сараар түр түдгэлзүүлсэн, 4 эрүүл мэндийн байгууллагад шинээр тусгай зөвшөөрөл олгосон.
-
УОК, ЭМЯ хамтран улсын хэмжээнд зохион байгуулсан цахим “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт”-д амжилттай оролцож “Халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах стратеги төлөвлөгөө” боловсруулсан.
-
Олон улсын сувилагч, эх баригчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Онол практикийн бага хурал зохион байгууллаа. 2-р шатанд шалгарсан 10 илтгэлийг онлайнаар зохион байгуулж, шилдэг 3 байр, уран илтгэгч шалгаруулж, шагнан урамшуулсан. “Танд баярлалаа” хүндэтгэлийн онлайн тоглолт зохион байгуулсан. Шилдэг 40 сувилагчид бэлэг, цом, 500 сувилагч, тусгай мэргэжилтэнд гарын бэлэг, 3 сувилахуйн багт компъютерын иж бүрдэл гардууллаа. Сувилахуй, эх барихуйн үйл ажиллагааг сурталчилсан баримтат кино, хөдөлгөөн эрүүл мэнд, гар угаах арга техник, сувилагчийн үйл ажиллагааг сурталчилсан шторк хийж олон нийтэд сурталчилсан. Эмч, эмнэлгийн мэргэжилтний клубтэй хамтран сувилагчийн тухай дууг хэн сайн дуулах вэ цахим дууны уралдаан зарлан дүгнэж, урамшуулсан.
-
ЭМЯ-ны 40.0 сая төгрөгний санхүүжилтээр Угтаал сумын Эрүүл мэндийн төвд пургон автомашин, АНЭ-т Засаг даргын хөрөнгө оруулалтаар 35.0 сая төгрөгний яаралтай тусламжийн иж бүрэн тоноглосон автомашин нийлүүлсэн.
-
Урианы жилийн ажлын хүрээнд “Урьдчилан сэргийлэх үзлэгийг иргэн бүрт аян”-ны 1-р шатны үйл ажиллагааг зохион байгуулахад орон нутгийн төсөвөөс 49.8 сая төгрөг, Аймгийн онцгой комиссоос 27 суманд 7.3 сая төгрөгний бензин, нийт 57.1 сая төгрөгний санхүүжилт шийдвэрлэсэн.
-
Халдварт өвчний сэжигтэй 16 тохиолдол бүртгэгдсэн. Үүнд: хачигт халдвар 2, салхин цэцэг 1, Ёлом 1, гэдэсний халдвар 1, хоолны хордлого 10, цочмог суулгалт 1 тус бүр бүртгэгдсэн байна. Тархвар зүйн судалгааг хийж голомтын ариутгал, халдваргүйтгэл хийлээ. Хачигт халдварын 2 сорьцийн шинжилгээг ЗӨСҮТ-д хүргүүлсэн.
-
Зуунмод сумын нийтийн эзэмшлийн 54 мкв талбайд хөрсний халдваргүйжүүлэлт, Ахмад настны үндэсний төвийн 13 бохирын цооног, 3 аж ахуй нэгжийн 560 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийсэн.
-
Батсүмбэр сумын Ахмад настны үндэсний төв, Баянбайгаль, Баянхангай амралтын газруудад ОХУ-аас ирсэн 88 хүн тусгаарлах байранд хяналтад байна. Гэрийн тусгаарлалтад нийт 62 иргэнийг 18 сумын Эрүүл мэндийн төвийн хяналтад авсан, одоогоор 8 хүн хугацаа дуусаагүй ажиглалтад байна.
-
Тусгаарлан ажиглах байранд ажиллах ОБГ, ЦГ-ын албан хаагчдад нэг удаагийн маск 500, үзлэгийн бээлийн 240, Санитал 1 литр, нэг удаагийн халад 40, улавч 100, малгай 40, N95 амны хаалт 35, комбинзон 35 ширхэг хувийн хамгаалах хувцас хэрэглэлийг хувиарилан өгсөн.
-
ХӨСҮТ-өөс 4.5 сая, ЭМЯ-аас 2.7 сая төгрөгний хувийн хамгаалах өмсгөл, халдваргүйтгэлийн бодис хувиарлаж нөөц бүрдүүллээ.
-
АНЭ-тэй хамтран 016-дугаар Цэргийн ангийн ажилтан албан хаагч, цэргүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулав. 126 хүн хамрагдаж, 60 хүнд туберкулины сорил тависан.
-
Орчны эрүүл мэндийн лабораторид ундны усны 27 сорьцын 519 үзүүлэлтээр хими, 28 сорьцын 112 үзүүлэлтээр нян судлалын шинжилгээ хийхэд 100% стандартын шаардлага хангасан байна.
-
Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Вакцин бүх нийтийн төлөө” уриан дор зохион байгуулж заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртлэх насны хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулж байна. 35.5 сая төгрөгний вакцин татан авч дархлаажуулалтын анхан шатны 28 нэгжид заавал хийх товлолын дархлаажуулалтын 11 нэр төрлийн вакцин биобэлдмэл, дагалдах хэрэгслийг түгээсэн.
-
Аймгийн хэмжээнд 11917 ширхэг өндөр тунт А аминдэмийг 27 сумын Эрүүл мэндийн төвд хувиарласан.
-
Танхимын сургалт 2 удаа 29 хүнд, ганцаарчилсан сурглатыг 1865 хүнд зохион байгуулж, 250 хүнд гарын авлага тараасан. ЗӨСҮТ-тэй хамтран Хачигт халдварын оношилгоо, эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалаар цахим сургалтыг 28 эрүүл мэндийн байгууллагын 130 хүнд зохион байгууллаа
-
Короновирусын эсрэг 7 төрлийн шторк, гарын авлага, хачгаар дамжих халдварын сорьц авах заавар, эмнэлзүйн зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллага, иргэдэд түгээсэн. “Өсвөр үеийн кабинет”-ийн фэйсбүүк хаягаар өсвөр үеийн хүүхдүүдэд зориулсан цуврал видео хичээл явуулж олон нийтэд сурталчилсан.
-
Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллаж 28 Эрүүл мэндийн байгууллагаас мэдээ авч нэгтгэн холбогдох байгууллагад мэдээллэж байна.
-
ТЭМТББ-ын 2017-2019 оны тайлан, баталгаажуулах баримтыг аудитаар оруулж байна.
|