|
-
Аймгийн хэмжээнд 2020 оны 05 сарын байдлаар 457 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 4 тохиолдлоор өссөн ба 458 нярай бүртгэгдсэн байна. Нийт 137823 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 52675, амбулаторийн үзлэг 59190, идэвхитэй хяналтын 12089 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 8196 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 2106 буюу 25.88%, осол гэмтлийн дуудлага 232 буюу 2.83%-ийг эзэлж байна. Стационарт 6221 хүн эмчлэгдэн нийт 46849 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,4 байна.
-
“Хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээ” 2020 оны урианы жилийн төлөвлөгөөний хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт нэвтрүүлж, анхдагч баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдан 92%-тай дүгнэгдлээ.
-
Хууль тогтоомж, тушаал шийдвэр, бодлогын баримт бичиг, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2020 оны хагас жилийн хэрэгжилт, дэд хөтөлбөрийн тайланг 28 эрүүл мэндийн байгууллагаас авч нэгтгэн, цаасан сууриар болон цахим санд хугацаанд нь тайлагнасан.
-
Халдварт өвчний сэжигтэй 8 тохиолдол бүртгэгдсэн. Үүнд: хачигт халдвар 1, салхин цэцэг 1, сальмонеллоз 2, цусан суулга 1, гэдэсний бусад бактерит өвчлөл 3 бүртгэгдсэн байна. Тархвар зүйн судалгааг хийж голомтын ариутгал, халдваргүйтгэл хийлээ. Хачигт халдварын 1 сорьцийн шинжилгээг ЗӨСҮТ-д хүргүүлсэн.
-
Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг 18 аж ахуй нэгжийн 10556 мкв талбайд гүйцэтгэсэн. /Үүнд: Баянбайгаль, Баянхангай, Ахмадын сувилалын тусгаарлах байруудад эцсийн халдваргүйжүүлэлт/
-
Зуунмод суманд болсон байгалийн гамшигийн дараах халдваргүйжүүлэлтийг ОБГ-тай хамтран 54 айлын хашаа, нүхэн жорлон, нийтийн эзэмшлийн 11400 мкв талбайд 6 сарын 26-27-ны өдрүүдэд гүйцэтгэн ажиллаа.
-
Батсүмбэр сумын Баянбайгаль, Баянхангай амралтын газруудад гадаадын орнуудаас ирсэн 95 хүн тусгаарлах байранд хянагдаж байгаад 6 сарын 29-ны өдөр гарч эцсийн халваргүйжүүлэлтийг хийхээр баг томилогдон ажиллаж байна.
-
Гэрийн тусгаарлалтад нийт 91 иргэнийг 22 сумын Эрүүл мэндийн төвийн хяналтад авч ажиллав, одоогоор 8 хүн хугацаа дуусаагүй ажиглалтад байна.
-
Орчны эрүүл мэндийн лабораторийн химийн шинжилгээнд 24 ундны усыг 475 үзүүлэлтээр, нян судлалын шинжилгээнд 24 сорьцод 72 үзүүлэлтээр тус бүр шинжилгээг гүйцэтгэв. Нян судлалын шинжилгээнд хамрагдсан сорьцод стандартын шаардлага хангаагүй сорьц 8 байна.
-
Орчны эрүүл мэндийн лабораторийн гадаад хяналтад Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Ус суваг удирдлагын газрын лабораторитой хамрагдсан. Шинжилгээний дүн дундын зөрүүгүй хангалттай үнэлгээ авч ажилсан.
-
Сонгуулийн үйл ажилагаатай холбогдуулан 27 сумын ЭМБ-уудад халвар хамгааллын зааварчилгааг өгч, хэсгийн хороонд ажиллах албан хаагчдын нэрсийг аймгийн онцгой комисст хүргүүлэн Зуунмод сумы 7 хэсгийн хороонд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэсэн. /Мөн сумдын ЭМБ-ууд нийт 89 хэсгийн хороонд халдваргүйжүүлэлтийг зохион байгуулан ажилласан.
-
ДЭМБ, ЭМЯ-аас зохион байгуулагдаж байгаа Коронавируст халдварын сэргийлэлт, хяналт эмнэл зүйн менежмент сэдэвт сургалтыг 27 сумын СЭМТ, АНЭ, ӨЭМТ-ийн 829 эмч, эмнэлгийн ажилчдад зохион байгуулж, ажлын байран дээр эмнэл зүйн түр зааврын хэрэгжилт, бэлэн байдлыг хангах талаар мэдлэг дадал хэвшүүлж, эрх зүйн орчин бүрдлээ.
-
Цахимаар “Цус харвалтаас сэргийлэх”, “Ковид-19”, “Эрүүл ахуйн аян”, “Үер усны аюулаас сэргийлэх”, “Ахуйн болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” чиглэлээр мэдээлэл сурталчилгааг түгээсэн.
-
2020 онд Эрүүл мэндийн яам, Сангийн яамны хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн зорилттой дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг уялдуулах нь” төслийн хүрээнд сум, өрхийн ЭМТөвүүдэд Жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгсэл нийлүүлэх тендэрийн 1-р багцад шалгарсан Азифарм ХХК, 2-р багцад шалгарсан ЭМ ЭС АЙ СИ СИ ХХК-тай хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулан батлуулж, гэрээ байгуулсан.
-
Жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааны үр дүнд нийлүүлэгдсэн 14 нэр төрлийн 77.5 сая /Далан долоон сая таван зуун таван мянга/ төгрөгийн үнэ бүхий жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн хуваарийг гарган, ЭМГ-ын даргын А/62 дугаар тушаалаар баталгаажуулан, сум, өрхийн ЭМТ-үүдэд хуваарилан олгож эхэлсэн.
-
“Урьдчилан сэргийлэх үзлэгийг иргэн бүрт аян”-ны оношлуурын төсвийг батлуулан, сум, өрхийн ЭМТ-д хуваарилан хүргүүлж байна.
|