|
-
Аймгийн хэмжээнд 2020 оны 06 сарын байдлаар 557 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 4 тохиолдлоор өссөн ба 559 нярай бүртгэгдсэн байна. Нийт 166927 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 67669, амбулаторийн үзлэг 69060, идэвхитэй хяналтын 14078 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 9644 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 2451 буюу 25.41%, осол гэмтлийн дуудлага 281 буюу 2.92%-ийг эзэлж байна. Стационарт 7369 хүн эмчлэгдэн нийт 54201 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,4 байна.
-
Халдварт өвчний сэжигтэй 9 тохиолдол бүртгэгдсэн. Үүнд: хачигт халдвар 1, салхин цэцэг 1, дезинтери 5, гэдэсний бусад бактерит өвчлөл 2 бүртгэгдсэн байна. Тархвар зүйн судалгааг хийж голомтын ариутгал, халдваргүйтгэл хийлээ. Хачигт халдварын 1 сорьцийн шинжилгээг ЗӨСҮТ-д хүргүүлсэн.
-
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг 11 объектын 812 мкв талбайд хийж гүйцэтгэсэн. Үүнд: Баянхангай амралтын газар эцсийн халдваргүйжүүлэлт, аймгийн наадамаар 7 гэр, 3 гуанзанд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийлээ.
-
Төв аймгийн нутаг дэвсгэр дээр байрлах тусгаарлан ажиглах байранд нийт 130 иргэн 21 хоног тусгаарлагдсан. Гэрийн тусгаарлалтад нийт 15 иргэн 7 сумын Эрүүл мэндийн төвийн хяналтад ажиглалтад байна.
-
Улсын Онцгой комисоос “Хариу арга хэмжээний бэлэн байдлыг үнэлэх, тохиолдлын удирдлагын тогтолцоонд дэмжлэгт хяналт хийх удирдамжийн дагуу МХЕГ, ОБЕГ, ХӨСҮТөв-ийн салбар хоорондын дэд ажлын хэсэг 2 өдөр ажилласан. Тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллах бүтэц үйл ажиллагааны талаар сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган, цаашид хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангуулах зорилгоор үүрэг чиглэл өгсөн. Хариу арга хэмжээний бэлэн байдлыг үнэлэх, тохиолдлын удирдлагын тогтолцоонд дэмжлэгт хяналт хийсэн ажлын хурлын тэмдэглэл болон төлөвлөгөөг Аймгийн Онцгой комисст хүргүүлсэн.
-
Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээтэй холбоотой Зуунмод сумын 3-р багийн иргэнээс ирсэн 2019 оны 5 дугаар сард гарсан тохиолдлын талаархи өргөдлийг судлан, холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хариуцлага тооцох, тухайн хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд онцгой анхааран, эцэг, эх, асран хамгаалагчдад нь зөвлөгөө өгөх зэрэг бусад шаардлагатай арга хэмжээ авч ажиллах талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагад хугацаатай үүрэг чиглэл өгч, хариуг авч албан тоотоор НБХ-т хүргүүлсэн.
-
Эх баригч нарын ажлын байрны дадлага сургалтын удирдамж, хөтөлбөрийг боловсруулан батлуулж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн. Өндөрширээт сумын эх баригч АНЭ-ийн төрөх тасагт 6 дугаар сарын 29-ний өдрөөс 12 хоногийн дадлага сургалт хийж, амжилттай хамгааллаа.
-
ЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Бүрэн суманд тохиолдсон амьгүй төрөлтийн тохиолдлыг магадлан хэлэлцэх эмнэл зүй-эмгэг судлалын хурал зохион байгуулан, материалыг ЭХЭМҮТ-ийн тандалт судалгааны албанд хүргүүллээ.
-
“Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх” ЭМС-ын 2020 оны 06 сарын 04-ний А/318 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор “Жирэмсэн, төрөх, төрсний дараахь үед үзүүлэх тусламж үйлчилгээний шинэчлэгдсэн журмын хэрэгжилтийг хангах нь” сэдэвт цахим сургалт 26 сум, ӨЭМТ, АНЭ-ийн эмч, эмнлэгийн ажилчидад зохион байгууллаа.
-
“Эрүүл ахуйн аян”-ны хүрээнд Зуунмод сумын 29 өрхөөс нүхэн жорлонгийн эрүүл ахуйн судалгаа авч НЭМҮТ-д хүргүүлсэн
-
НЭМХ-ээс “Урьдчилан сэргийлэх аян”-ы хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар сум, өрх, НЭ-ийн эмч, НЭМА - нартай цахим хурал хийсэн.
-
ЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу “Урьдчилан сэргийлэх үзлэгийг иргэн бүрт” аян, “Эмэгтэйчүүд, хүүхдийн ЭМД” аймгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрүүл зохистой хооллолтыг дэмжих чиглэлээр Баян, Баян-Өнжүүл, Баянцагаан сумдад дэмжлэгт хяналт хийсэн.
-
14 эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгасан.
-
Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, 29.5 дах заалтын дагуу 2021 онд тэтгэмжид хамрагдах 188, тэтгэвэрт гарах 40 эмч, эмнэлгийн мэргэжилтний материалыг хянаж, төсвийн төсөлд хүлээн авсан.
|