+976 - 70273346,    70273705
Эрүүл мэндийн газрын 8 дугаар сарын мэдээ
  1. Аймгийн хэмжээнд 2020 оны 07 сарын байдлаар 663 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 29 тохиолдлоор өссөн ба 665 нярай бүртгэгдсэн байна. Нийт 190863 иргэнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 77535, амбулаторийн үзлэг 79827, идэвхитэй хяналтын 15836 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 11167 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, стационарт 8433  хүн эмчлэгдэн нийт 62131 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,4 байна.
  2. Халдварт өвчний сэжигтэй 8 тохиолдол бүртгэгдсэн. Үүнд: хачигт халдвар 1, энтеровирус 4, дезинтери 1, гэдэсний бусад бактерит өвчлөл 3 бүртгэгдсэн байна. Тархвар зүйн судалгааг хийж голомтын ариутгал, халдваргүйтгэл хийлээ. Хачигт халдварын 1 сорьцийн шинжилгээг ЗӨСҮТ-д хүргүүлсэн.
  3. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг 6 объектын 2090 мкв талбайд хийж гүйцэтгэсэн. Үүнд: Батсүмбэр сумын Баянхангай, Баянбайгаль, ахмадын сувилал, ахмадын амралтын 1360 мкв талбайд, Аргалант сумын Налгар 520 мкв талбайд, Эрдэнэ сумын Тулгат амралтын газрын 210 мкв талбайд тус тус урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлээ.
  4. Төв аймгийн нутаг дэвсгэр дээр байрлах тусгаарлан ажиглах байранд нийт 151 иргэн 21 хоног тусгаарлагдсан, одоогоор 72 хүн ажиглалтад байна. Гэрийн тусгаарлалтад нийт 63 иргэн ажиглалтад гарснаас одоогоор 35 иргэн 11 сумын Эрүүл мэндийн төвийн хяналт ажиглалтад байна.
  5. Орчны эрүүл мэндийн лабораторид Зуунмод сумын 6 цэцэрлэгийн ундны усны нийт 12 дээжид хими 98, нянгийн 18 үзүүлэлтээр сорил шинжилгээ гүйцэтгэлээ.
  6. НЭМҮТ-ийн полиомиелитын /цочмог сул саажилтын тандалт/ лабораторид Зуунмод сумын 1-5 насны 30 хүүхдийн баасны сорьц цуглуулан хүргүүлсэн.
  7. ДЭМБ, ЭМЯ, Геронтологийн үндэсний төвөөс улсын хэмжээнд зохион байгуулсан “Ахмад настныг гэрийн тусламж үйлчилгээнд хамруулах нь” сэдэвт төслийн үйл ажиллагааны нээлт, цахим хуралд холбогдох 5 албан хаагч хамрагдаж мэдээлэл авлаа.
  8. 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй уялдуулан нийт 27 суманд үйл ажиллагаа явуулж буй ЕБС, цэцэрлэгийн захирал, менежер, эрхлэгч, эмч нарт “Коронавируст халдвар, СОVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид хэрэгжүүлэх арга зам”сэдвээр сургалт хийв. Сургалтад нийт 145 хүн хамрагдаж, гарын авлага, зөвлөмжөөр хангасан.
  9. Зуунмод сумын  цэцэрлэгийн насны 700 гаруй хүүхдийг 6 төрлийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа.
  10. 2020 оны улсын төсвийн 240.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-өнжүүл, Бүрэн, Өндөрширээт, Лүн, Сүмбэр, Алтанбулаг суманд 4 пургон, 2 УАЗ 469 автомашин, орон нутгийн 80.0 сая төгрөгийн санхүүжилтээр АНЭ-т унтуулгын аппарат нийлүүллээ.
  11. Тарваган тахал өвчний оношилгоо, урьдчилан сэргийлэх сэдвээр 27 сумын Эрүүл мэндийн төвийн 84 эмч, эмнэлгийн ажилтанд цахим хурал зохион байгууллаа.
  12. Томуугийн вакинд хамрагдах иргэдийн судалгааг гаргаж ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албанд хүргүүллээ. Аймгийн хэмжээнд томуугийн вакцинд хамрагдах зорилтот бүлгийн 39100 иргэн байна.
  13. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан аймгийн МХГ, БСУГ-тай хамтран 27 сумын ЕБС, СӨБ-ын байгууллагын бэлэн байдалд ХШҮ хийж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2020-08-31 00:00:00