|
-
Аймгийн хэмжээнд 2020 оны 08 сарын байдлаар 740 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 3 тохиолдлоор өссөн ба 742 нярай бүртгэгдсэн байна. Нийт 222479 иргэнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 95542, амбулаторийн үзлэг 90149, идэвхитэй хяналтын 17432 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 12578 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, стационарт 9486 хүн эмчлэгдэн нийт 69972 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,4 байна.
-
Аймгийн Онцгой комиссын хурлаар Эрүүл мэндийн салбарын хувийн хамгаалах хувцас хэрэгслийн нөөц, халдваргүйтгэл, ариутгалын нөөцийн тухай мэдээлэл танилцуулж, 12.3 сая төгрөгийн нөөц бүрдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэсэн.
-
Төрийн үйлчилгээний Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад Сумдын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байранд өрсөлдсөн эмч нарыг урьдчилан бэлдэж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласанаар Баян, Баян-Өнжүүл, Аргалант, Баянхангай сумын эрүүл мэндийн төвийн дарга нар сонгон шалгаруулалтад тэнцсэн.
-
“Эерэг хандалга-Эмчилгээний эхлэл” 3 сарын аяны нээлтийг төр, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудын нийт 200 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан “Эерэг хандлага” сэдэвт сургалт зохион байгуулсан. Лүн сумын Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан “Эерэг хандалга-Эмчилгээний эхлэл” 3 сарын аяны нээлтийн үйл ажиллагаанд Баянхангай, Өндөрширээт сумын Эрүүл мэндийн төвийн 20 эмч, эмнэлгийн мэргэжилтэн уригдан оролцож, нийт 45 эмч,эмнэлгийн мэргэжилтэн, 40 иргэн нийт 85 хүнд “Эерэг хандлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.
-
3 дугаар улирлын Хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх комиссын хурлыг зохион байгуулж, хүүхдийн 7 тохиолдол, эхийн 2 ноцтой хүндрэлийг хэлэлцэж, хурлын тэмдэглэл, холбогдох материалын хамт ЭХЭМҮТөвийн Тандалт судалгааны албанд хүргүүлсэн.
-
Цочмог халдварт өвчний 17 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд: гэдэсний халдвар-11, энтеровирус-6 тус бүр бүртгэгдсэн.
-
Төв аймгийн нутаг дэвсгэр дээр байрлах тусгаарлан ажиглах байранд нийт 236 иргэн 21 хоног тусгаарлагдсан, одоогоор 152 хүн ажиглалтад байна.
-
Тусгаарлан ажиглах хугацаа дууссан 5 байрны 3000 мкв , бохирын 14 цооногт голомтын эцсийн халдваргүйжүүлэлт, 92 мкв талбайд шавжгүйтгэл тус тус хийж гүйцэтгэлээ.
-
Сэргэлэн сумын нутаг Мөнхийн Баян гал ХХК-д тусгаарлагдсан 26 хятад иргэдээс коронавирусын халдварын шинжилгээг 3 удаагийн дамтамжтайгаар авч ХӨСҮТ-д хүргүүлэн ажилласан.
-
НЭМҮТ-ийн полиомиелитын лабораторид 1-5 насны 30 хүүхдийн өтгөний сорьцыг цуглуулан шинжилгээнд хамруулснаас 1 хүүхдийн сорьц эерэг гарч, тархвар судлал хийгдэж байна.
-
Орчны эрүүл мэндийн лаборатори химийн 42, нянгийн 422 сорьцод 1494 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд ундны ус-7, хөрс-5, арчдас-15, ариун чанар-4 сорьцод тус бүр стандартын шаардлага хангаагүй байна.
-
Глобал сангийн санхүүжилтээр Заамар, Борнуур, Баянчандмань, Сүмбэр, Жаргалант сумдын уул уурхайн салбарын ажилчид, эрсдэлт бүлгийн 2000 иргэнд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа
-
Нийгмийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож, Зуунмод сумын 6 баг, Баянцогт, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань сумдад нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зохион байгуулж, 230 иргэний биеийн найрлага хэмжиж, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн судалгааг авч ажилласан.
-
Баян сумын цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлийн хэсэгтэй танилцаж, хоолны цэс, технологийн картанд зөвлөгөө мэдээлэл өгсөн.
-
ЭМЯ-аас Төв аймагт аймаг дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтэц, стандарт сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 9 мэргэжилтэн хамрагдлаа
-
Зуунмод сумын Соёлын төвтэй хамтран “Зумба” бүжгийг 7 удаа өглөөний 6.30 цагт Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа.
-
Хүүхдийн ОНБТБ-ийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад нийт 2197 хайрцаг түгээсэн
-
Зуунмод сумын 3 ЕБС-ийн ахлах ангийн 200 сурагчаас сэтгэл гутрал, сэтгэл түгшэлт, тамхины хамаарлыг тодорхойлох судалгаа авсан. Судалгааны үр дүнг нэгтгэж байна.
-
2020 онд Төрийн сангаар суралцах 3 эмч, 14 сувилагч, тусгай мэргэжилтний бүрдүүлэх материалыг хүлээн авч хянан, эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлсэн.
|